Хөгжил дэвшил гэж юу вэ? Товчхондоо бид сайхан амьдрахын төлөө л гэсэн үг. Гэтэл өрөнд баригдаж, улсаараа дампуурах нь хөгжил гэж үү? Бид юун түрүүнд гишгэх газартай, уух устай, идэх хоолтой, цээж тэнэгэр амьсгалах цэлмэг тэнгэрээ авч үлдэх ёстой. Хөгжиж дэвшинэ гэж ааг амьсгаагүй харанхуй давхисаар байгаад хад мөргөж, ангалд унаж ч магадгүй байдалд ороод байна.
Одоо бид энэ сонгуулийн боломжийг ашиглан түр амьсгаагаа дарж хаашаа яаж явж байгаагаа тодорхойлж, энэ 26 жилд юуг олж юуг гээснээ дүгнэж цэгнэж нэг үзмээр байна. Бидэнд яг одоо л тийм боломж ганцхан олдож байна. Том намуудын Хөгжлийн төлөөх мөрийн хөтөлбөр гэгч биелж байхыг бид үзсэнгүй.
Улстөр гэдэг сайхан үг хуйвалдаан, гүтгэлэг гэсэн далд утгатай муухай үг болтлоо өөрчлөгдсөн байна. Бие даагчид болон жижиг намуудын лидерүүдийг сонгох нь одоогийн байдлаар цорын ганц гарц гэж харагдаж байна. Яагаад гэвэл олонхиор кноп дарж асуудлыг хүчээр шийдэх боломжгүй болсон үед, УИХ-ын гишүүдийн санал зөрөлдөж мөргөлдөхөд сая цаашдаа хаашаа яаж явах талаар бүх ард түмний хэлэлцүүлэг, санал асуулга явуулах түүхэн нөхцөл байдал бүрдэнэ.
Энэ бол яг одоо Үндсэн хуулиа авч үлдэж, хоёр том намын дарангуйллаас мултрах цорын ганц арга юм. Асуудлыг нэг талд нь томоор тавьж байж учрыг нь олох хугацаа хэрэгтэй байна. Үгүй бол жижиг намууд бие даагчтайгаа саналаа хуваалцаад шууд ялагдана. Томчууд гараад Үндсэн хуулийг өөртөө ашигтайгаар өөрчилнө. Өөрөөр хэлбэл төрийн эргэлт болно гэсэн үг.
Тэр цагт ардчилалын онол ярихад сонсох хүн олдохгүй л байх даа. Тэр цагт биднийг улам их өрөнд оруулж өрөө төл гэж амьсгал авах завгүй болтол ташуурдан элдэх болно. Юун хөгжил дэвшил, хоногийн хоол ч үгүй гишгэх газар ч үгүй болох магадлал улам өндөрсөнө. Байрны зээлтэй хүмүүс, банкны барьцаанд хамаг юмаа тавьж өрийн хүүнд хөөгдөж үзээд бид одоо иймэрхүү юмыг ойлгох болсон байхаа. Бие даагчид болон жижиг нам эвслүүдийн лидерүүдэд саналаа өгөх нь та бидний төрийн торгон жолоогоо олигархиудад алдахгүй авч үлдэх ганц зөв зам мөн. Жиижгчүүд таны нүдэнд жижиг харагдаж байж магадгүй, тэд тэнэг, ядуу ямар ч харагдаж байж магадгүй.
Гэхдээ өнөөдөр бидэнд биднийг маллаж байгаад барьж идэх Ухаантай удирдагчид хэрэггүй. Монголын ард иргэд биднээс асууж зөвлөж, бидний төлөө шийдвэр гаргах, биднээс айдаг тийм л УИХ хэрэгтэй. Даргаас айж амьдрахын төлөө бид ардчиллыг сонгоогүй гэдгийг л санацгаа.
Энэ бол яг одоо Үндсэн хуулиа авч үлдэж, хоёр том намын дарангуйллаас мултрах цорын ганц арга юм. Асуудлыг нэг талд нь томоор тавьж байж учрыг нь олох хугацаа хэрэгтэй байна. Үгүй бол жижиг намууд бие даагчтайгаа саналаа хуваалцаад шууд ялагдана. Томчууд гараад Үндсэн хуулийг өөртөө ашигтайгаар өөрчилнө. Өөрөөр хэлбэл төрийн эргэлт болно гэсэн үг. Тэр цагт ардчилалын онол ярихад сонсох хүн олдохгүй л байх даа. Олонхиор кноп дарах боломжгүй болсон үед, УИХ-ын гишүүдийн санал зөрөлдөж мөргөлдөхөд сая цаашдаа хаашаа яаж явах талаар бүх ард түмний хэлэлцүүлэг, санал асуулга явуулах нөхцөл бүрдэнэ.
Нийтлэлч Нирунзу
Сэтгэгдэл байхгүй байна