• Эхлэл
  • Саналын хуудсыг будлиантуулжээ

Саналын хуудсыг будлиантуулжээ

2016/06/28

Маргааш сонгууль болно. Сонгуулийг будлиантуулахгүйн үүднээс нэр дэвшигчдийг байлцуулан СЕХ саналын хуудсын туршилт хийсэн байна. СЕХ нь саналын хуудсаа хэвлэж дууссан бөгөөд тойргийн хороодод хэзээний хүргүүлжээ.

СЕХ-ны албан ёсны вэб хуудаст мэдээлснээр “Нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэх ажиллагаа цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт доор болсон” гэнэ.

Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлсэн байхаар тооцож хэвлүүлэн тараасан аж.

Гэтэл туршилтаар саналын хуудас сонгуулийг будлиантуулахуйц алдаатай хэвлэгджээ. Жишээ нь, энэхүү зурагт байгаачлан саналын хуудаст УИХ-ын тойргийн 50 дугаар тойргийн 26 дугаар тойргийн хороог хасч хэвлэжээ.

УИХ-ын 50 дугаар тойрогт Баянзүх дүүргийн 6, 15, 18, 25, 26 хороод багтаж байгаа юм. Гэтэл нэг хороог  нь саналын хуудаст хасч хэвлэжээ.

Өөр нэгэн алдаа нь НИТХ-ын тойрогт аль хороод багтаж байгааг тусгаагүй аж. Өөрөөр хэлбэл, өөр хороодын иргэд өөр хороонд саналаа өгч болхуйцаар хэвлэсэн байна.

Энэ талаар нэр дэвшигчид гомдол гаргасан ч СЕХ нэгэнт саналын хуудсаа хэвлээд тараачихсан учраас энэ асуудлыг чимээгүйхэн өнгөрөөхөөр шийдсэн бололтой.

Гэтэл Улаанбаатарын хэмжээнд гэхэд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Тэгэхээр сонгуулийн санал хураалтад будлиан үүсэхүйц алдаатай саналын хуудсыг хэвлэсэн байна.

Эх сурвалж-News.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна