Сонгууль болоход нэг хоног үлдлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн өмнөх бэлтгэл ажлуудыг хангасаар байна.
Сонгуулийн санал авах байруудад санал тоолох төхөөрөмжийг нэгэн зэрэг туршсан юм. Төхөөрөмжүүдийг санал авах байруудад байршуулсан байна.
Туршилтаар санал тоолох төхөөрөмжүүдийг санал авах байр руу нэг бүрчлэн хүргэсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр хэвийн ажиллагааг шалгаж, бэлэн байдлыг тогтоосон.
Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал гүйцэтгэсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна