• Эхлэл
  • Хууль зөрчсөн нэр дэвшигчид өгсөн саналыг хүчингүйд тооцно   

Хууль зөрчсөн нэр дэвшигчид өгсөн саналыг хүчингүйд тооцно   

2016/06/28

Энэ удаагийн сонгуулийн хууль сонгогчдод саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл, бэлэг сэлт өгөх болон ажил үйлчилгээ үзүүлэх асуудлын маш нарийн хуульчилж зөрчсөн нэр дэвшигчдэд хүлээлгэх хариуцлагыг эрс чангатгасан.

Асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоон шүүхэд шилжүүлэх бөгөөд шүүх тухайн нэр дэвшигчийг буруутай гэж тогтоол гаргавал Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдан нэр дэвшигчийн жагсаалтаас хасах процедуртай. Саналын хуудас нэгэнт хэвлэгдсэн энэ үед дээрх шийдвэрүүд гарвал хууль зөрчсөн нэр дэвшигчийн авсан  саналыг хүчингүйд тооцох юм байна.

СЕХ одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн 11 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч Н.Бүргэдаа, Улаанбаатар хотын 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Д.Гантулга нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргаад байгаа. Мөн өөр хэд хэдэн нэр дэвшигчийн асуудал хууль, хянатлтын шатандаа яваа юм байна.

Тухайлбал ХУД-ын 57-р тойрогт бие даан нэр дэвшигч Т.Доржханд сонгогчдод бэлэн мөнгө тараасан тухай ХУД-ын 5-р хорооны засаг дарга Б.Батзаяагийн мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс хэрэг үүсгэн шалгаад Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг зөрчсөн гэж тогтоон өчигдөр шүүхэд шилжүүлжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочйн
    МАНАН энэ хөгчйн маш зальтай хашйр тарвагануудаас салаагүи цагт монгол өөдлөхгүи
    2016 оны 06 сарын 29