УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өнөөдөр 07.00 цагаас эхэлж 22.00 цагт санал хураалт дуусгавар болно. Энэ өдөр төрийн өндөрлөгүүд хаана, хэдэн цагт саналаа өгөх талаарх мэдээллийг хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:30 цагт Орос III сургуульд байрлах Санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгнө.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 12:30 цагаас УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хороонд саналаа өгнө. /Удирдлагын академийн Б корпус/
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу 45 дугаар дунд сургууль дээр /2 дугаар төрөх эмнэлгийн зүүн талд/ 11:40 цагт саналаа өгнө.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн Соёлын төвд 12:00 цагт саналаа өгнө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 11:00 цагт 45 дугаар сургууль дээр УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд саналаа өгнө.
Сэтгэгдэл байхгүй байна