Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгсний дараа “Сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.
Мөн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд 2016 оны УИХ болон ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд саналаа өглөө.
Тэрээр 59-р тойргийн 7-р хэсгийн санал авах байр буюу Нийслэлийн 45-р дунд сургуульд хүрэлцэн ирж саналаа өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая УИХ-ын сонгуулийн 56-р тойргийн 3-р хэсгийн санал авах байранд саналаа өглөө.
Тэрээр энэ үеэр “Нийт ард түмэндээ нар, хур тэгширсэн сонгуулийн өдрийн мэндийг хүргэе.
Үндсэн хуулиараа олгогдсон эрхийнхээ дагуу Монголын ард түмэн ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлох сонголтыг хийдэг.
Өнгөрсөн хугацаанд сонгуулийн хуулийнхаа дагуу бүх нам эвслүүд сонгуулийнхаа кампанит ажлыг амжилттай хийлээ. Одоо харин манай ард түмэн сонголтоо хийх үлдлээ.
Сэтгэгдэл байхгүй байна