• Эхлэл
  • Ерөнхийлөгч ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүнтэй уулзлаа

2016/06/29

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ сонгууль ажиглагчдын багийн тэргүүн, Элчин сайд Оудрий Франсис Гловерийг хүлээн авч уулзлаа.

ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүн, хатагтай Оудрий Гловер нь өнгөрөгч тавдугаар 19-нээс хойш Монголд ажиллан, сонгуулийн явцтай танилцаж байна.

Тэрбээр өөрийн ажлын хүрээнд маргааш буюу пүрэв гаригт хэвлэлийн хурал зохион байгуулах ба мөн ажиглалтын нийт дүнг танилцуулсан тайлан, зөвлөмжийг гаргахаа мэдэгдэв.

Хатагтай Оудрий Гловер 2013 онд Монголд ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүнээр ажиллаж байсан ба тухайн үед гаргасан тайлан, зөвлөмж нь чухал ач холбогдолтой байсныг Ерөнхийлөгч дурдаж байв. Сонгуулиас сонгуулийн хооронд олон сургамж аван цаашид холбогдох хууль тогтоомжоо улам бүр сайжруулахын төлөө ажиллаж байгааг Ерөнхийлөгч онцлов. Энэ ажилд гадаадын ажиглагчид чухал үүрэг гүйцэтгэж, сонгууль ил тод, шударга болоход нь сайн нөлөө үзүүлснийг дурдлаа. Энэ удаагийн сонгуулийн талаарх тус байгууллагын тайланг мөн чухалчлан авч үзэхийг Ерөнхийлөгч хэллээ.

Хатагтай Оудрий Гловер Монголын сонгуулийн үйл явц одоогоор ямар нэгэн зөрчилгүй, тайван үргэлжилж байгааг дурдаад энэ удаагийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид харьцангуй цөөхөн байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв. Тэрбээр ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүнээр Беларусь, Казахстан, Македони, Украин, Итали, Албани, Гүрж, Азербайжан, Словени зэрэг улсад ажиллаж байжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Одоо цаг оюутнуудад илүү их боломжуудыг олгож дэмжиж бна..Залуус өөрсдөө хичээх л үлдлээ..
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Сайн оюутан өөрөө зээлээ авч тэтгэлэгт хамрагддаг болсноор би сургалтынхаа төлбөрийг сурж төгсөөд төлөх боломжтой болсондоо баяртай байна.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Манай залуучууд хүүхдүүд их ном уншдаг болжээ. Талбай дээр болсон өдөрлөгөөр асар их оочир дараалал үүссэн байхын хараад бахархах сэтгэл төрсөн шүү.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Боловсролын салбарынхан хүүхдүүдээ их дэмждэг болжээ.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    хөдөө орон нутгийн сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдхээр ажиллаж байгаад нь амжилт хүсье
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    АН-н Ургамалцэцэг чинь цэгцтэй шулуухан ярьчихдаг бүсгүй юм байна ш дээ
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    АН-н Ургамалцэцэг чинь цэгцтэй шулуухан ярьчихдаг бүсгүй юм байна ш дээ
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Боловсролын салбар гэгээлэг, гэхдээ асар өндөр хариуцлага хүлээсэн салбар. Дэлхийн 200 улстай монгол хүн харилцаж, хамтарч чадах эсэх өрсөлдөх чадвартай холбогдсон глобаль хэрнээ хүний хувь заяаг шийддэг хувьч, аминч салбар. Ийм чухал албанд Ардчилсан нам хамгийн туршлагатай, хамгийн сайн боловсорсон хүмүүсээ төрийн түшээ болгон илгээсний нэг нь Б.Ургамалцэцэг байв.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Namd uls turiin ajiltnaas ehelj ajilj bga olon emegteichuded hugjin dewshih bolomj bga gdgig harulj uram zorig ugsun tanid ih amjiltiig husie.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Боловсролын салбарынхан хүүхдүүдээ их дэмждэг болжээ.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Ардчилсан намаа ялалтанд хөтлөх, Ардчилсан улсаа хөгжүүлэх хүчтэй баг байгаарай
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Сайн оюутан өөрөө зээлээ авч тэтгэлэгт хамрагддаг болсноор би сургалтынхаа төлбөрийг сурж төгсөөд төлөх боломжтой болсондоо баяртай байна.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Зөв хүн шүү дэмжиж байна
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Зөвхөн боловсролын салбар гэлгүй хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн санал хүсэлтийн сонсож шийдэл гаргасан.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Энэ сонгуульд ЗААВАЛ ялалт чинийх байх естой шүү. Эмэгтэйчүүдын бүх саналыг авах хэрэгтэй.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Ухаантай хүүхэн байна өө өөрийнхөө хйиж байгаа ажилаараа бахархаж байж амжилтанд хүрнэ шүү дээ
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    боловсрол, гадаад харилцаа, эрүүл мэнд, эдийн засаг гээд бүхий л чиглэлд амжилттай яваа бүсгүй шүү
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Сайн оюутан өөрөө зээлээ авч тэтгэлэгт хамрагддаг болсноор би сургалтынхаа төлбөрийг сурж төгсөөд төлөх боломжтой болсондоо баяртай байна.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Сургалтын төлбөрөө 5 хувийн зээлээр төлж болдог болсон шүү дээ
    2016 оны 06 сарын 29