• Эхлэл
  • Сонгогчдод нөлөөлөх гэсэн Б.Мөнхбатын штабыг хаажээ

Сонгогчдод нөлөөлөх гэсэн Б.Мөнхбатын штабыг хаажээ

2016/06/29

Санал хураалтын өдөр зарим нэг тойрог, хэсэгт зөрчил гарсаар байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 37-р тойрогт  НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Мөнхбатын штаб сонгогчдын саналд нөлөөлөх гэсэн оролдлого хийснийг цагдаагийнхан таслан зогсоосон. Б.Мөнхбатын сонгуулийн штаб Чингэлтэй дүүргийн 2-р хорооны санал авах байртай ойролцоо оршдог бөгөөд өглөөнөөс эхлэн санал өгөх гэж байгаа иргэдийг дуудан штабтаа оруулж, саатуулж байсан байна. Тус штабынхан саналаа өгөхөөр санал хураалтын байр руу орж байгаа иргэдийг дуудаж, штаб руугаа оруулж уулзаж байсан нь мөнгө өгөх гэсэн эсвэл саналд нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн ажиглагчид үзэн цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр цагдаагийнхан ирж, штабын байрыг хаалгасан байна.

  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Дундговь нэг мандаттай ч УИХ-д наанадаж 4 эрхмээ суулгах нь гарцаагүй боллоо. Б.Наранхүү, Б.Ургамалцэцэг, Д.Эрдэнэбат, Б.Саранчимэг. Тэгэхлээр Дундговь УИХ-ын лобийг эзэгнэн мандах нь байна шүү
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Urgamaltsetseg garnaa garna asuudalgvi
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Манай нутгаас УИХ-д нэр дэвшиж байгаа анхны улстөрч эмэгтэйг дэмжиж байна
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    За журмын нөхөрт амжилт ялалтыг хүсье. Ялалт байгуулаад УИХ-ын гишүүний эрхээ аваад ирээрэй.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    АН-ч их юм хийж байна даа нүдэн дээр л ил харагдаад
    2016 оны 06 сарын 29