• Эхлэл
  • З.Энхболд: Л.Эрхэмбаяр бид хоёр хариуцлагаа хүлээнэ.

З.Энхболд: Л.Эрхэмбаяр бид хоёр хариуцлагаа хүлээнэ.

2016/06/30

АН-ын дарга З.Энхболд: Монголын ард түмэн сонголтоо хийжээ. АН энэ сонголтыг хүндэлж байна. Манай намын ялсан 10-аад гишүүд байна.

Тэдэндээ баяр хүргэе. Бусад намдаа ч баяр хүргэе. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна. АН бүтээн байгууллалтын ажлаасаа ухрахгүй. Цаашид хийх болно. Бид туйлын хэцүү дөрвөн жилийг давсан.

Үүнээс илүү амжилттай ажиллахыг МАН-д хүсч байна. Л.Эрхэмбаяр бид хоёр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ. АН-ын дүрмийн дагуу хурлаа хийх байх гэв

МАН-ын дарга М.Энхболд Тэрээр “Манай нам 63 тойрогт ялсан байна. Энэ сонгуульд Завхан аймгаас бусад газарт манай нам олонх болжээ.

Манай намыг дэмжсэн намын гишүүн идэвхтэн, гишүүд, ард түмэндээ бид талархал илэрхийлж байна. Улаанбаатар болон аймаг орон нутагт намын штабуудад ажилласан орон нутгийн идэвхтэн иргэд та бүхэндээ талархал илэрхийлж байна.

Монголын ард түмэн манай намд итгэл найдвар хүлээлгэлээ. Бидний өмнө асар өндөр хариуцлага хүлээлгэж байна. Бид та бүхнийхээ итгэлийг алдахгүй хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж ажиллана.

Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд олон улсад доройтож байгааг засч залруулахын төлөө бүхий л хүчээ дайчилж ажиллах болно” гэв 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна