Энэ удаагийн сонгуульд баараггүй ялалт байгуулна гэж байсан Ардчилсан нам үнэмлэхүй гэхээр ялагдал хүлээгээд байна. Эрх баригч намын хувьд суурь оноо тэдний талд байж болох байсан ч хэтэрхий бардан, ялагдлаа гэсэн сэтгэгдэл их байна. Тэр тусмаа дөрвөн жилийн турш харьцангуй их ажил хийж, эерэг дүгнэлттэй байсан Э.Бат-Үүлийн НИТХ-ын баг ч гэсэн ялагдал хүлээгээд байгаа юм. Н.Бат-Үүл баатрын хувьд Нийслэлийн Ардчилсан намын даргын албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн бол МАН-ын НИТХ-д ялалт байгуулаад байгаа Ц.Сундуйн баг АН-ын өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажил, бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэж мэдэгдсэн нь “нэмэх” оноо аваад байна. Иргэдийн хувьд нийслэлд хийсэн өөрчлөлтүүдийг сайшааж байгаа бөгөөд МАН-ынхан өмнөх хийсэн ажлуудыг баллуурдах бус улам өргөжүүлж хэрэгжүүлээсэй гэсэн сэтгэгдэлтэй байгаа юм.
УИХ-д 9-хөн гишүүнтэй болоод байгаа Ардчилсан намын дарга З.Энхболд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа даруухан илэрхийлсэн. Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л. Эрхэмбаяр
-Жижиг мажоритар систем бол 51-ээс дээш санал авсан нам тэр чигээрээ үнэмлэхүй ялалт байгуулдаг дахин нотлогдлоо. Сонгуулийн системээс болж сонгогчдын санал гээгдсэн нь манай намын ялагдах нэг шалтгаан болсон гэж бодох байна. Гэхдээ унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр ямар нэгэн тайлбар хиймээргүй байна гэж мэдэгдсэн байна.
Сонгуулийн дүн гаран гартал Ардын намынхан хар машин Ардчилсан намын талд ажиллана гэсэн мессеж тараасан. Гэтэл харин ч эсрэгээрээ хар машинд итгэхгүй байсан МАН үнэмлэхүй ялалт байгуулаад буй. Л.Эрхэмбаяр мөн
-Ардчилсан нам ялагдлынхаа шалтгааныг олж харах, алдаагаа дүгнэх, алдаан дээрээсээ дахин суралцах ёстой. Өнгөрсөн дөрвөн жил юун дээр алдав, ямар алдаа гаргав гэдгээ ч судлах хэрэгтэй. Гэхдээ ялагдал заримдаа ялалтын эхлэл байдаг гэдэг. Миний ойлгож байгаагаар намыг шинэчилнэ гэдэг нас шинэчлэхийн нэр биш юм.
-З.Энхболд дарга та хоёр хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн?
-Тэгсэн. Намын дүрмээрээ бид хариуцлагаа хүлээх нь тодорхой. Хэзээ ч хариуцлагаа хүлээгаад албан тушаалаасаа огцроход бэлэн байна. Гэхдээ хариуцлагаа хүлээж байна гээд зугатахгүй. Шинэчлэлийн талаар Ардчилсан нам маш нуцахцтай ярилцах хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр шийдчих асуудал биш. Юун дээр алдав, юун дээр онов, хэнээр намаа удирдуулбал зүгээр вэ гээд бүгдийг ярина. Тамга тэмдэг өгөлцөж, авах шиг амархан асуудал байхгүй. Гол нь намаа хэрхэн, яаж шинэчлэх вэ гэдэг хамгийн чухал.
...Өнгөрсөн дөрвөн жил багийн гэхээсээ хувийн тоглолт хийсэн, популизмдсан, өөрийнхөө хаалганд гоол оруулдаг хүмүүс олон бий. Тэдний нэрийг дурдаад яах вэ. Тэдний хэлсэн, хийсэн үгийг МАН энэ сонгуулиар сайн ашиглалаа. Уг нь нам бол хувийн тоглолт хийдэг орой зай биш л дээ гэсэн байна. Мөн өөрөө болон намын дарга З.Энхболд намынхаа өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Ингэхээр ялагдсан Ардчилсан нам ойрын хугацаанд Их хурлаа хуралдуулж, алдаагаа ярилцан, намын удирдлагаа өөрчлөх бололтой. Энэхүү ялагдал нь нэг талаасаа Ардчилсан нам гишгисэн мөрөө эргэн харж, намаа шинэчлэх бас нэг том дохио боллоо гэж харж болно. Олон нийтийн зүгээс ч хэтэрхий эрдэж, бардаж байсан Арчилсан намынханд ард түмэн хатуухан алгадалт, сануулга өглөө гэлцэж байна.
А.Туяа
Сэтгэгдэл байхгүй байна
Altanhuagiin ZG.g unagaasan HORCHINGUUD bolon Saihanbileg,Bayartsogt.g namaas huuh heregtei. AN.d Z.Enhbold,Amarjargal,Battulga baih yostoi hvmvvs
Zorigt Burmaa Erdenechimeg Ganbat
bolon bas bus humuusees salj shine
zaluu humuuseer namdaa salhi oruullaa
Elbegee Uul hoyor deer ni So hurtel
oilgosn bna turuunii buus tolgoid gedeg
boljee namaas huuj arga hemjee abh ni
hamgiin zub garts neg zuil bi bodoj yabdag
ene bol hun anh ene namd yamar hun
irsen be? martaj bolhgui aldar ner alban
tushaald hamt olon hurgedeg shunal
har buruu bodoltoi bol uils butdeggui yum uuniig Z.Enkhbold H.Battulga nar boditoor
haruulj oilgoson baih shinechild amjilt
husiey ee