УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулж олонхийн суудлыг аваад байгаа билээ. Түүнийхээ хэрээр ч ажилдаа шуурхайлан орж , шинэ УИХ-ын хурлын гишүүдийнхээ мэргэжил туршлагыг тодорхойлж эрх баригчдийг суудалд нь томилох асуудалд өмнөх жилүүдийн алдааг давтахгүйн тулд нямбайлан хандаж байгаа нь гарцаагүй. Тиймээс зарим нэг сайд дарга нарыг нэрсийг таамаг болгон дэвшүүүлээд байгаа юм. Тухайлбал мэргэжил туршлагаараа арвин, өнгөрсөн хугацаанд багаа хамгийн сайн удирдаж байсан Су.Батболдыг хотын даргаар томилох таамаг байх жишээний. Тэгвэл манай улсын хамгийн чухал салбар буюу нэг хэсэг эзэнгүй байсан ЭМСЯ-ыг Ж.Цолмон /сайд асан /удирдана гэсэн таамаг байгаа юм.
Учир нь өмнөх жилүүдэд мэргэжлийн бус хүнээр уг салбарыг удирдуулснаас үүдэн ихээхэн уналтанд ороод зогсохгүй эзэнгүй байлгаснаас болж олон зуун нялхасын аминд хүрсэн гашуун сургамж бий. Иймээс уг алдааг давтахгүйн тулд мэргэжлийн хүнээр удирдуулах нь зүйн ёсны хэрэг гэж олон нийт үзэж байгаа. Ж.Цолмон энэхүү салбарыг нэгэн цагт удирдан залж авч явсан хүний хувьд уг салбартаа ихээхэн санаа зовж,анхаарал хандуулан өнгөрсөн хугацаанд өөрийн мэргэжил туршлага дээр тулгуурлан байрь сууриа илэрхийлсээр ирсэн байдаг. Тэгвэл мэдлэг, туршлага, мэргэжлийг нь харгалзан тус салбарын сайдаар ажиллаж байсан АУ-ны доктор Ж.Цолмонг Эрүүл мэндийн сайдаар томилогдох ёстой гэсэн таамаг иргэдийн дунд газар аван тархаад байгаа нь тус салбарын сайд болох нь гарцаагүй гэдгийг илтгэж буй хэрэг болж байна.
Сэтгэгдэл байхгүй байна