• Эхлэл
  • Лу.Болд Ардчилсан намын дарга болох уу?

Лу.Болд Ардчилсан намын дарга болох уу?

2016/07/03

Ялалтандаа итгэлтэй байсан Ардчилсан нам парламентад ердөө л 9-хөн суудал авснаар намын шинэчлэл хүчтэй яригдаж байна. Намын гишүүдийн хувьд Их хурлаа яаралтай хуралдуулж, алдаа, оноогоо ярилцах ёстой гэсэн шаардлагыг тавьж эхлээд байна. Тэгвэл эн тэргүүнд намын даргын асуудал яригдах ёстой. Сонгуульд ялагдал хүлээсэн намын дарга З.Энхболд ч намынхаа өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр одоо АН-нд намын болон УИХ дахь бүлгийн дарга хэн болох талаар таамаг дэгдэж эхлээд байна. Энэ удаад намын даргад саях сонгуульд ялалт байгуулсан Лувсанвандангийн Болд хүчтэй яригдаж байна.

Лу. Болд УИХ-д АН-аас сонгогдсон 9 гишүүнээс 1990 оны хувьсгалд оролцсон, гол хүч болсон оюутнуудыг толгойлж явсан, энэ парламентад байгаа ганц "алтан хараацай" нь. Басхүү нийслэлд дэвшсэн 3 хүнээ чирээд, багаараа ялалт байгуулсан цорын ганц хүн.

Парламентад сонгогдоод байгаа С.Эрдэнэ , Д.Эрдэнэбат, Ж.Батзандан  НИТХ-д дэвшсэн багийнхаа гишүүдтэй хамт гарч чадаагүй. НИТХ-д дэвшсэн Цацлатуяа, Батчимэг, Түвшин гуравтайгаа гар нийлж, багаараа ялсан нь Л.Болдыг багийн тоглолт сайтай сайн удирдагч гэдгийг дахин харууллаа. Багийн тоглолт сайтай ийм л хүн өнөөдөр АН-д үгүйлэгдээд байгаа. Түүнээс гадна, парламентад, улстөрд хамгийн их удсан, хамгийн туршлагатай "аксакал" яах аргагүй мөн гэж нам дотроо дүгнэгдэж байгаа.

АН-ын дотоод тэмцэл хурцдаж, бие биеэ барьж идэхдээ тулсан энэ мөчид фракц хоорондын зөрчлийг намжааж, ашиг сонирхлыг нь зөв уялдуулж чадах "төвч", "голч", "уужуу" энэ хүнд намаа шинэчилж, 2020 оны сонгуульд бэлтгэх асар хариуцлагатай түүхэн үүрэг оногдох нь дамжиггүй гэсэн хүлээлт үүсээд байна.

А.АМАР

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Zochin
    Enhbold battulga nar ene namiin Bering barij ih ajilaa amijuulsan odoo har vr dvn ni ene namiin neriig shavart gutgasan luivarchid
    2016 оны 07 сарын 08
  • Зочин
    90 onoos hamt temcej yavsan boldiig demjij bna ter chadnaa
    2016 оны 07 сарын 06
  • zochin
    chono boroonoor gej heden hashgirch ,bi chadna gej tseejee deldsen zaluuchuud l bish shuu,hajuud ni ene hal uzej haluun chuluu dolooson hamaagui deer shuu
    2016 оны 07 сарын 05
  • Зочин
    Ene odoo yu be zailaaaa
    2016 оны 07 сарын 04
  • Зочин
    АН боловсон хүчнийхээ бодлогыг хэрэгжүүл л дээ. Маш олон чадварлаг залуус АН-ыг дэмжиж байна. МАН бол доороо НАМЗХ гээд маш идэвхитэй залуучуудаа бэлддэг байгууллага ажиллуулж байна. Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Залуучуудаа маш ихээр элсүүлж байна. АН-д тийм юм алга байна.
    2016 оны 07 сарын 04
  • Зочин
    АН боловсон хүчнийхээ бодлогыг хэрэгжүүл л дээ. Маш олон чадварлаг залуус АН-ыг дэмжиж байна. МАН бол доороо НАМЗХ гээд маш идэвхитэй залуучуудаа бэлддэг байгууллага ажиллуулж байна. Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Залуучуудаа маш ихээр элсүүлж байна. АН-д тийм юм алга байна.
    2016 оны 07 сарын 04
  • olonh
    olonh medej bgaa bailguideee.humuus teneg bish shyydee
    2016 оны 07 сарын 04
  • Zochin
    Tiim shuu, demjij bna!
    2016 оны 07 сарын 04