• Эхлэл
  • Хотын даргыг сонгох хурлыг хойшлууллаа

Хотын даргыг сонгох хурлыг хойшлууллаа

2016/07/04

Энэ удаагийн сонгуулиар шинээр сонгогдсон нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 11.00 цагт эхлэхээр товлогдсон байсан ч маргааш болж хойшлогдсон байна.

Анхны хуралдаанаар НИТХ-ын шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталж, НИТХ-ын даргыг томилох талаар бид өмнө мэдээлж байсан. Хурал хойшлогдсон талаар нийслэлийн Засаг даргын албан тушаалд МАН-ын зүгээс УИХ-ын гишүүн Су.Батболдыг томилуулахаар шийдсэн ч өнөөдөр энэ томилгоо хийгдэхгүй юм. Учир нь, шинээр сонгогдсон парламентын гишүүд тангараг өргөөгүй байгаа учраас Су.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй гэсэн үг гэсэн тайлбар байгаа.

Үүний эсрэгээрээ шинээр эрх барих болсон МАН хотын даргаа хэнээр томилох талаар эцэслэн шийдээгүй байгаа. Маргааш болох Удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэнэ гэсэн яриа бас гарсан байна. Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор маргааш буюу долоодугаар сарын 5-нд УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, гишүүд тангаргаа өргөсний дараа, МАН-ыг УЗ хуралдаж, намын бүлэг, бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, хотын даргаа сонгоно гэсэн яриа бас байна.

Нэмэлт мэдээлэл:14:00 цаг. НИТХ-ын хуралдааныг МАН-ын хүсэлтээр хойшлуулсан гэжээ. Өнгөрсөн баасан гаригт нийслэлийн МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, хотын даргын албан тушаалд Су.Батболдын нэрийг дэвшүүлсэн. Хотын даргад нэр дэвшээд буй Су.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаа дуусаагүй учир Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ИТХ-ын анхдугаар хуралдааныг хойшлуулах хүсэлтээ НИТХ-ын дарга Д.Баттулгад бичгээр илгээсэн юм байна

Харин НИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажиллана гэсэн таамаг эх сурвалжуудад байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна