• Эхлэл
  • З.Энхболд:Зөрчлийг шийдэж байж УИХ хуралдах ёстой

З.Энхболд:Зөрчлийг шийдэж байж УИХ хуралдах ёстой

2016/07/04

Ардчилсан намыг шинэчлэх хороог байгуулан ажиллаж байсан Ардчилсан намын хэсэг залуус өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Ардчилсан намын дарга З.Энхболд, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарыг 24 цагийн дотор багтан намын гишүүд, дэмжигчдээсээ уучлал гуйн огцрох өргөдлөө гаргахыг шаардлаа. Мөн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороог 48 цагийн дотор яаралтай хуралдуулж, намын их хурлыг ирэх наймдугаар сарын 15-ны дотор зарлах шаардлага тавьж байгаа аж.  Мөн Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнийг 100 хувь шинэчлэх, намын Их хурлаас ил тод нээлттэй, өрсөлдөөний зарчмаар Ардчилсан намын шинэ удирдлагыг сонгох, Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах, намын дүрэмд орсон өөрчлөлтөд нийцүүлэн аймаг, нийслэлийн намын хороодыг шинэчлэн байгуулах зэрэг шаардлага тавьж буй аж.

Үүний дараа АН-ын дарга З.Энхболд сонгуулийн санал хураалтын ноцтой зөрчил үүссэн учраас зохих байгууллагууд шалгах ёстой гэсэн хэвлэлийн  бага хурал хийлээ.

Тэрээр дөрвөн төрлийн зөрчлийг шийдвэрлэсний дараагаар УИХ-ын чуулганыг хуралдуулах ёстой гэлээ

Үүнд:

1.Төрийн албан хаагчдын ажлын байраар наймаалцан, сонгуулийн санхүү 60 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн талаарх МАН-ынхны бичлэгийг хуулийн байгууллага шалгаж тодруулах,

2.Хан-Уул дүүргийн 55-р тойрогт гарын үсэг зурсан саналын хуудас авсан иргэдийн тооноос хайрцгаас гарсан саналын хуудас 234-р зөрсөн байна. Энэ асуудлыг сайтар шалгах,

3.Саналын хуудас дууссан бөгөөд дууссан саналын хуудастай аймгууд канондсон саналын хуудсаар санал авсан учраас эдгээр саналын хуудсыг хасаж тооцох ёстой.

4.Хар үгээр царцаа гэж хэлээд байгаа 18 мянган царцааны асуудлыг шийдвэрлэх. 18 мянган сонгогчийг өөрийн биеэр ирээгүй байхад итгэмжлэхээр нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн нь хууль зөрчсөн байна.

Зургадугаар сарын 29-нд мэдэгдэл хийх үед дараах зөрчлүүд илрээгүй байсан тул тэрээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн гэж хэллээ.

Мөн “Анхдугаар чуулган зарлахдаа Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан намуудтай зөвшилцөх ёстой. Зөвшилцөх асуудал хийгдээгүй учир чуулган хуралдах боломжгүй гэж үзэж байна. Төр байгуулахыг бид эсэргүүцээгүй, хууль бусаар төр байгуулагдах явцыг эсэргүүцэж байна” гэлээ.

Мөн тэрээр энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, хууль зөрчсөн энэ асуудлыг хэлэлцэхээр болоод байгаа гэж мэдэгдлээ. Тус байнгын хорооны дарга Д.Ганбат УИХ-ын дараагийн гишүүд тангаргаа өргөөгүй байгаа учраас энэ УИХ буюу Хууль зүйн байнгын хороо чадамжтай байгаа гэж тайлбарласан байна.

Мөн энэ өдрийн бас нэг улстөрийн гэмээр үйл явдал нь ХҮН-аас хэвлэлийн бага хурал хийв. Сонгуулийн өмнө тодорхой хагаралдсанаар нэр дэвшигчдээ бие даагч байдлаар өрсөлдүүлсэн тус намынхан өөрсдийгөө гуравдагч хүчин гэж нэрлээд

-Манай нам Монгол Ардын нам болон Ардчилсан намын араас жагссан. Тухайлбал, 70 дугаар тойрогт нэр дэвшсэн Х.Ганхуяг 24.1 хувь, 57 дугаар тойрогт Т.Доржханд 20.7 хувийн санал авч нийт өрсөлдсөн тойргуудын хүрээнд дунджаар 8.1 хувь буюу 26 мянга гаруй санал авсан гэж ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга хэллээ.

Мөн тэд Шинээр бүрэлдэх Засгийн газрын хувьд эдийн засгийн хямрал, улс төрийн тогтвортой байдлыг хамтын хүчээр шийдэх зарчмын байр суурьтай байгаа. Бид шүүмжлээд суух биш өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлж, мэргэжлийн боловсон хүчнээ бүрэн дайчилж ажиллах болно гэлээ.

Ийнхүү сонгуулийн дараа харьцангуй тайван байсан улстөрийн амьдрал хөдөлгөөнд орж эхлэв. Бололтой. Өнөөдрийн үйл явдал бүрэн эрх нь дуусч буй Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар үргэлжилж, маргааш анхдугаар чуулган хийх эсэх талаар маргаан өрнөх бололтой. 

А.Ану

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ХҮН намд итгэж байсан чинь сонгуулийн өмнө гэдсэндээ хөлөө хийлцээд хоосон хоцровоо хөөрхий.ум ма ни бад ми хум.
    2016 оны 07 сарын 05
  • man
    ali hediin tur zasagtaa muu dun tavchihaad bhad yu yariad yavaad bgaan
    2016 оны 07 сарын 05
  • 55р тойргийн сонгогч бн.
    Миний бодоход нээрээ МАН-ын нэр дэвшигч Сарангэрэл сурталчилгаа энэ тэрээ ч сүртэй хийхгүй, зүгээр л зурагт самбараа л олноор байрлуулсанаас биш иргэдтэйгээ уулзалт зохион байгуулсан юм ч мэдэгдээгүй өнгөрсөн шд...манайх бүр мөрийн хөтөлбөрийг нь ч олж хараагүй шд...Харин бусад нэр дэвшигчид бол ёстой ухуулга сурталчилгаагаа хийж идэвхитэй сайн байцгаасоон...Сарангэрэл нэр дэвшигчийн зургыг л харсан...тхээр энэ хүний хувь заяа аль эрт шийдэгдцэн бсын бндаа л гэж бодоод сууж бгаашдээ би лав...
    Миний л бодол л доо, энэ жилийн сонгууль харин ч жинхэнэ АРДЧИЛСАН сонгууль болж өнгөрсөн юм биш гэжүү?! ТВ үүдээр шууд сонгуулийн дүнг дэлгэцээр харуулаад л...урд нь яадаг байлаа даа...бас хар хайрцагыг үзэн ядаад бсан улс хайрлах нь шахуу болоод бсан нь учиртай л бж...УЛСТӨР шудрага, ариун бх ёстойм бишүү!!!
    2016 оны 07 сарын 04
  • зочин
    Муу эр дайнд хөөрнө гэж ярьдаг. Битгий бие биенээ хөөргөж 7-р сарын 1-ийг давтуулаарай! Өшөө, хорсол Монголчууд бидэнд огт хэрэггүй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Ялагдсан бол олон юм ярилгүй тахимаа өгч сур! Ялсан бол эрхээ хэрэгжүүлж энэ хүндрэлийг давах аргаа бод! Наадмын маргааш намар, дараа нь өвөл болон утаа залгана!
    2016 оны 07 сарын 04
  • зочин
    Муу эр дайнд хөөрнө гэж ярьдаг. Битгий бие биенээ хөөргөж 7-р сарын 1-ийг давтуулаарай! Өшөө, хорсол Монголчууд бидэнд огт хэрэггүй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Ялагдсан бол олон юм ярилгүй тахимаа өгч сур! Ялсан бол эрхээ хэрэгжүүлж энэ хүндрэлийг давах аргаа бод! Наадмын маргааш намар, дараа нь өвөл болон утаа залгана!
    2016 оны 07 сарын 04
  • ИРГЭН
    Гадныханы гар хөл болж хэдэн төгрөгөөр улсаа төрөө хужаа нарт худадаж байгаа Царцааг тэнд нь 6 сараас доошгүй хугцаагаар байлгах хэрэгтэй буцааж хотруу бүү шилжүүл өөр тийшээ сууришуулах хэрэгтэй. МСS- ийн төрийн эрхийг хууль бусаар хуйвалдаан зохион байгуулаж авах гэсэн оролдлого шүү. Нөгөө юм болгонд дуугардаг ХУУЛЬЧИД , ӨМГӨӨЛӨГЧИД ийм л үед үгээ хэлж баймаар.ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧДЭД СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙ БАС
    МӨНХБАЯРТ ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ГЭЭД Л ХУУЛЬ НЬ ҮЙЧИЛДЭГ БАЙЖ МСS- Д ТОЛГОЙ КОМПАНИ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ
    ХУЖАА КОМПАНИ БОЛОХООР ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ УУ хууль энэ ЭМ СИ ЭС гэх компанид үйлчилэхгүй байж ЭХ ОРНОО гэсэн сэтгэлтэй хүмүүсэд хатуурхаж ХУЖАА НАРЫН ТАЛД УЛСАА ХУДАЛДАЖ БАЙГАА НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ, ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ ЮМ УУ ЦААШ НЬ МОНГОЛЧУУДДАА ТҮГЭЭ
    2016 оны 07 сарын 04