• Эхлэл
  • Редакторуудын уулзалт пүрэв гаригт болно

Редакторуудын уулзалт пүрэв гаригт болно

2016/07/04

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг угтсан арга хэмжээний нэг, Редакторуудын дугуй ширээний уулзалт ирэх Пүрэв гаригт болох гэж байна. Энэ сарын 7-9-ний өдрүүдэд Туушин зочид буудалд болох юм. Энэ удаагийн редакторуудын уулзалт “Ази, Европын цахим харилцаа” сэдвээр өрнөнө.

Энэ удаагийн уулзалтад Ази, Европын нийтдээ 20 гаруй орны 30 орчим хэвлэл мэдээллийн дарга, редактор оролцохоор нэрээ өгчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн редактороос дээш албан тушаалтай хүмүүс улс бүрээ төлөөлж, дугуй ширээний ард сууж, хэлэлцэх юм. Харин Монгол Улсыг төлөөлж МҮОНТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь дугуй ширээний ард суух талаар өнөөдөр мэдээллээ. Улс бүрээс нэг төлөөлөгч ордог хэдий ч Монголын хувьд зохион байгуулагч гэх утгаараа МСНЭ-ийн тэргүүн Б.Галаарид, “Mongolian Observer” сэтгүүлийн эрхлэгч Ч.Бүрэнбаяр нарыг нэмэх хүсэлт гаргажээ.

Олон улсын төлөөлөгчид энэ сарын 3-наас Монголд хүрэлцэн ирж байна. Энэ удаагийн хуралд Английн ВВС-ийн “World 2020” Тэргүүн Адриан Лоуб Ван-Клэйверн, Португалийн “Португал Импренто Ассоциац”-ын Ерөнхийлөгч Жоао Палмейро, Белгийн “Мондэйл Ньюс”-ын Ерөнхий Редактор Жэй Горис, ОХУ-ын “Монголия сегодня” сэтгүүлийн Ерөнхий Редактор Юрий Крючкин, БНХАУ-ын “The paper.cn” цахим хэвлэлийн хэлтсийн дарга By Тинг болон Солонгос, Сингапур, Вьетнам, Ирланд, Польш, Бангладеш, Индонез, Филиппин, Энэтхэг зэрэг улсаас Ерөнхий редакторууд, ахлах редакторууд, гадаад улс оронд суугаа тусгай сурвалжлагч зэрэг 30 орчим төлөөлөгч оролцохоор болжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна