• Эхлэл
  • З.Энхболд намын даргын тамгаа хүлээлгэн өглөө

З.Энхболд намын даргын тамгаа хүлээлгэн өглөө

2016/07/05

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар Ардчилсан намын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор шийдвэрлэсэн бол УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилохоор болсон байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ. Мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.

Уг нь үдээс өмнөхөн Лу.Болдыг УИХ-ын дэд даргад томилуулахаар өргөн мэдүүлнэ гэлцэж байсан. Харин Лу.Болд эдгээр томилгоонуудаас “мултарч” орхисон нь тодорхойгүй байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна