• Эхлэл
  • Д.Оюунхоролын мөнгө тараасан хэрэг хэрхэв?

Д.Оюунхоролын мөнгө тараасан хэрэг хэрхэв?

2016/07/05

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяаг сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуулийн хууль зөрчин мөнгө тараасан гэх хэрэг гарсан. Үүнд БЗД-ийн эрүү, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаар шийтгэврээр хэрэг үүсгэн хууль зөрчсөн болохыг тогтоосон. Хуулийн дагуу давж заалдах шатны хугацаа байгаа учраас түүнийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасаагүй байгаа гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2016 оны долдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж шүүхээс уг шийтгэврийг хүчингүй болгосон гэсэн мэдээлэл гарсан байна. Харин энэ талаар албан ёсоор Нийслэлийн шүүхээс ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна. Харин яагаад ийм худал, ташаа мэдээлэл гарсан талаар удахгүй тодорхой болох биз ээ.

 

Видеог энд дарж үзнэ үү

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна