Өнөөдөр 15.00 цагт зарлагдаад байсан УИХ-ын нэгдсэн чуулган 15.30 цагт эхэллээ. Энэхүү хуралдаанаар шинэ парламент байнгын хороодоо байгуулах ёстой.
Өмнөх парламент:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо
- Өргөдлийн байнгын хороо
- Төсвийн байнгын хороо
- Хууль зүйн байнгын хороо
- Эдийн засгийн байнгын хороо
- Төрийн байгуулалтын байнгын хороо гэсэн найман байнгын хороотой байсан. Монгол Улсын их хурлын хувьд байнгын хороодын бүтцийг төдийлөн өөрчлөөд байдаггүй учраас энэ жишгээр байнгын хороодыг байгуулж, гишүүд харьяалагдан. Өмнө 2012 онд УИХ дахь МАН бүлгээ байгуулж чадахгүй хугацаа алдсанаас байнгын хороодод бүтэц мөн тодорхойгүй байдалд орж байсан юм. Харин энэ удаа МАН 65 гишүүнтэй буюу үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн болохоор байнгын хороодыг байгуулахад хүндрэл учрахгүй нь тодорхой. Мөн сонгуулийн санал хураалтаас хойш хоёр долоо хоног ч болоогүй байгаа ч намын бүлгийн дарга нар, УИХ-ын дарга, дэд дарга нарыг томилон, Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байгаа учраас наймдугаар сарын 1 гэхэд шинэ Засгийн газар байгуулагдан бүтцээрээ ажиллаж эхэлнэ гэсэн хүлээлт ханатай байж болохоор дүр зураг харагдаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна