Энэ удаагийн сонгуулийн дүн гарангуут л сайд, агентлагийн дарга нарт хэн хэн томилох тухай “бор шувуу”-нууд нисэлдэж эхэлсэн. Тухайлбал, худалч хүнд бараг сонгуулийн дүн гарахаас өмнө шахуу Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмон энэ салбарыг маргаангүй удирдана гэсэн зорилготой ч гэмээр мэдээлэл түгж эхлэн, сүүлийн хэдэн өдөр улам эрчимжиж байна. Үүний зэрэгцээ дэд сайдаар ажиллаж байхдаа чамгүй хэл ам таталж байсан түүнийг нам нь ялагдангуут “нүүдлийн шувуу” шиг гадаад орныг зорьж, биеэ энхрийлж яваад, эдүгээ сонгуулийн сургаар Монголдоо нэг юм ирж, албан тушаалд санаархаж байна гэсэн шүүмжлэл өрнөж байна. Үнэндээ ч түүнийг Эрүүл мэндийн яамны дэд сайдаар ажиллаж байх үед чамгүй асуудлууд овоорч байсан. Басхүү хөөрхөн царайтайгаас өөр давуу талыг нь олон нийт төдийлөн сайн мэдэхгүй бүсгүйг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр яагаад ногоон гэрлээр зүтгүүлэн дэд сайдын сэнтийд суулгав гэсэн яриа ч тухайн үедээ дэгдэж л байсан.
Гэтэл дөрвөн жил цөөнх байхын зовлонг амсаж, зарим нь гишүүд нь ялагдлын сургаар нүүр буруулахын зовлонг амсаж үзсэн МАН-ын энэ засгийн нүүрэн дээр мөн л Ж.Цолмон хатагтайг яагаад сайдад яригдах болсон нь анхаарал татаж байна. Нөгөөтэйгүүр мэргэжлийн, чадварлаг Засгийн газар бүрдүүлнэ гэж амласан мөртлөө урьдын адил танил тал харсан томилгоо хийх юм бол эхнээсээ нэр хүндээ алдаж, эсэргүүцэлтэй тулгарна гэсэн сануулга байсаар байгаа. Тухайлбал, эмч мэргэжилтэй, Эрүүл мэндийн хуулийн загалмайлсан эцэг гэгддэг Д.Очирбат зэрэг тулхтай гишүүдийн салбарын яамны сайдаар томилох ёстой гэсэн яриа нам дотор төдийгүй олон нийтийн дунд гараад байна. Д.Очирбат УИХ-ын Эрүүл мэнд, нийгмийн бодлогын сайдаар ажиллаж байхад Эрүүл мэндийн хуулийг санаачлан боловсруулж, өргөн барьснаараа салбарынхныхаа талархлыг хүлээн Эрүүл мэндийн хуулийн загалмайлсан эцэг хэмээх алдрыг хүртсэн, салбараа сайн мэдэх кандитат гэгдэж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна