Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны 19 гишүүний 17 нь хуралд оролцсон бөгөөд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгохыг зуун хувь дэмжсэн юм.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүлсэн.
УИХ-ын чуулган удахгүй хуралдах бөгөөд чуулганаар хэлэлцсэнээр Ерөнхий сайдын томилгооны асуудал эцсийн байдлаар шийдэгдэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна