• Эхлэл
  • АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохыг дэмжлээ

АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохыг дэмжлээ

2016/07/08

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.07.08/ 11.00 цаг 07 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж даргалж, байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Х.Энхжаргалын талаар танилцуулга хийв.

Х.Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын шинэ даргаар томилох эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. АТГ-ын өмнөх дарга, тэргүүн комиссар Н.Ганболд эрүүл мэндийн улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Тухайн үед Замын цагдаагийн газрын дарга асан хурандаа Х. Энхжаргалыг томилох талаар ярьж байсан ч албажаагүй байсан юм.

АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай, Ерөнхийлөгч томилдог. Өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны 19 гишүүнээс 17 нь хуралд оролцсон. элэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэв. Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа Х.Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлснийг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 88.2 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов

Х.Энхжаргал нь

  • 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль,
  • 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр
  • 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.
  • Мөн тэрбээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан.
  • Одоо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байна

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна