Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Улаанбаатар хотноо болж буй АСЕМ-11 дээд хэмжээний уулзалтын талаар өнөөдөр 13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Таск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мяньмарын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо нар хэвлэлийн бага хурал хийлээ.
1998 оноос хойш Монголд гурав дахиа ирсэн Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Монгол улс дэлхийн хэмжээнд хөгжим тоглолоо" хэмээн биднийг үнэллээ. Тэрээр 1996 оноос хойш АСЕМ-ын дээд хэмжээний 10 удаагийн уулзалтад оролцсон бараг цорын ганц хүн. Тийм ч учраас өмнөх уулзалтуудыг харьцуулан хэлэхэд энэ удаагийн Улаанбаатарын уулзалт хамгийн өвөрмөц, амжилттай боллоо гэсэн түүний үгийг дэлхий даяар анхааран хүлээж авах нь тодорхой.
АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулагч орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирж оролцсон бүх зочид төлөөлөгчид, мэдээллийг шуурхай дамжуулж буй дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид, зохион байгуулалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ. Тэрээр уулзалтын хүрээнд 100 гаруй ажил хэрэгч уулзалт болсныг онцлоод үүний өмнө болсон ард түмнүүд болон бизнессийн болон парламент төвшний, залуучуудын уулзалтын тайланг сонссон талаар мэдээллээ. Монгол Улс 2008 онд АСЕМ-ын гишүүн болсон. Хоёр жилийн өмнө Монгол Улс АСЕМ-ын дэх уулзалтыг зохион байгуулах эрхийг авснаар хоёр жилийн турш уг чуулганд бэлтгэн, Монголчуудын үндэсний баяр наадмын дараахан ийн нийслэл хотдоо амжилттай зохион байгууллаа.
Хэвлэлийн бага хурал Улаанбаатар хотын Шангрила зочид буудалд болсон бөгөөд дэлхий даяар шууд дамжуулан хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд оролцсон Мяньмарын Ерөнхийлөгч, Чехославакийн ерөнхий сайд, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тук, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар чуулга уулзалт амжилттай болсныг санал нэгтэйгээр илэрхийлээ. Тэд Монгол Улс асар том газар нутагтай, хүн ам цөөтэй улс гэдгийг мэдэж байсан, харин өнөөдөр монголчууд ауагаа ард түмэн гэдгээ харууллаа гэж тэмдэглэлээ. Мөн энэ өдрүүдэд Францад тероррист халдлага болж олон хүн амь насаа алдсан болон Туркт цэргийн эргэлт хийх оролдлого гарсан талаар онцолж байлаа. Энэ эмгэнэлт явдал дэлхийн томоохон тоглогчид Улаанбаатарт цуглаад байгаа энэ өдөр болсон эмгэнэлт явдал Ази, Европын улс орнууд тероризмын эсрэг хүчин чармайлтаа улам сайжруулахыг сануулсан дохио боллоо гэж онцолж байлаа.
Дараагийн буюу АСЕМ-12 уулзалт 2018 онд Бельгийн нийслэл Брюссель хотноо болох юм.
Нэмэлт мэдээлэл:Өнөөдөр АСЕМ-ын уулзалтын талаарх Улаанбаатарын тунхаг бичиг болон уулзалтыг зохион байгуулагчдын албан ёсны захидал гарна. Эх оронд нь эмгэнэлт хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Гадаад хэргийн сайд Жан Марк Айроу тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр буцжээ. Турк улсаас АСЕМ-ын уулзалтад төлөөлөгч оролцоогүй. АСЕМ-д оролцож буй Туркийн хөрш Кипр улсын ерөнхийлөгч Никос Анастасиадес зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд байх тушаалыг Улаанбаатараас өгсөн байна.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна