МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар тов гараад байсан. 11.00 цагт товлогдсон байсан уг хурал цагаасаа нэлээд хоцорч эхэллээ.
Энэхүү хуралдаанаас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тодорхой болж, хэн, хэн сайдад нэр дэвшүүлэх болж буй зураг ч гарч ирэх юм. Мөн Байнгын хороодын дарга нарт хэний нэрийг санал болгон сонгох талаар ч яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч хүчин болсон МАН УИХ-ын дарга, дэд даргаа томилон, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг сонгон баталгаажуулаад байгаа.
Хуулиараа УИХ-аас Ерөнхий сайдыг томилсон бол 14 хоногт багтаан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиа өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулдаг учир Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулахад долоо хоног үлдсэн гэсэн үг.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай санал солилцох үеэрээ үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг УИХ-аас бусдыг гаднаас томилох байр суурь барьж буй гэдгээ мэдэгдсэн. Үндсэн чиг үүргийн яамдад Гадаад хэрэг, Хууль зүй, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яам Сангийн яам хамаарч буй. Үүн дээр нэмж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг УИХ-аас томилох боломж бий. Хэрвээ Засгийн газрыг 11 яамтай байхаар бүтцийг оруулж ирнэ гэвэл таван сайдыг УИХ-аас санал болгож болно. Гэвч УИХ-д сонгогдсон залуу гишүүд нь Аж үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болохоор чичирцгээж эхэлжээ. Тэр дундаа Аж үйлдвэрийн яамыг удирдах амбицтай гишүүдийнх нь тоо олширсон тухай дуулдаж байна.
Юутай ч шинэ Ерөнхий сайд богино хугацаанд танхимаа бүрдүүлэхээр чармайх бололтой. Үүнд мэдээж хэрэг гол асуудлыг МАН-ын УЗ шийднэ. Мөн энэ удаа цөөнх болоод байгаа Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдах гэж буй. Үүгээр гол нь намын удирдлагууддаа хариуцлага тооцох болон намын шинэчлэлийн асуудлыг ярина гэж буй юм.
Нэмэлт мэдээлэл. Өмнөх Засгийн газруудын бүтцийг танилцуулж байна.
1992 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Засаг захиргааны яам
- 2.Байгаль орчны яам
- 3.Барилга хот байгуулалтын яам
- 4.Батлан хамгаалах яам
- 5.Гадаад харилцааны яам
- 6.Геологи, эрдэс бялгийн яам
- 7.Зам тээвэр, холбооны яам
- 8.Сангийн яам
- 9.Соёлын яам
- 10.Түлш эрчим хүчний яам
- 11.Худалдаа үйлдвэрийн яам
- 12.Хууль зүйн яам
- 13.Хүн амын бодлого хөдөлмөрийн яам
- 14.Хүнс хөдөө аж ахуйн яам
- 15.Шинжлэх ухаан боловсролын яам
- 16.Эрүүл мэндийн яам
1996-2000 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Байгаль орчны яам
- 2. Хууль зүйн яам
- 3.Дэд бүтцийн хөгжлийн яам
- 4.Батлан хамгаалахын яам
- 5.Гэгээрлийн яам
- 6.Хөдөө аж ахуй үйлдвэрийн яам
- 7.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
- 8.Гадаад харилцааны яам
2000-2004 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Засгийн газрын хэрэг эрхлэх газар
- 2.Байгаль орчны яам
- 3.Хууль зүй, дотоод хэргийн яам
- 4.Дэд бүтцийн яам
- 5.Санхүү эдийн засгийн яам
- 6.Батлан хамгаалахын яам
- 7.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- 8.Хүнс хөдөө аж ахуйн яам
- 9.Эрүүл мэндийн яам
- 10.Гадаад хэргийн яам
- 11.Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам
- 12.Үйлдвэр худалдааны яам
2004-2008 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Монгол Улсын Шадар сайд
- 2.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 3.Байгаль орчны яам
- 4.Хууль зүй дотоод хэргийн яам
- 5.Барилга хот байгуулалтын яам
- 6.Сангийн яам
- 7.Батлан хамгаалахын яам
- 8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- 9.Хүнс хөдөө аж ахуйн яам
- 10.Эрүүл мэндийн яам
- 11.Гадаад хэргийн яам
- 12.Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яам
- 13.Үйлдвэр худалдааны яам
- 14.Түлш эрчим хүчний яам
- 15.Зам тээвэр, аялал жуулчлалын яам
- 16.Гамшгийн асуудал эрхэлсэн сайд
- 17.Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
2008-2012 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Монгол Улсын Тэргүүн шадар сайд
- 2.Монгол Улсын шадар сайд
- 3.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 4.Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- 5.Хууль зүй дотоод хэргийн яам
- 6.Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам
- 7.Сангийн яам
- 8.Батлан хамгаалахын яам
- 9.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- 10.Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
- 11.Эрүүл мэндийн яам
- 12.Гадаад харилцааны яам
- 13.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
- 14.Эрдэс баялаг эрчим хүчний яам
2012-2014 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Монгол Улсын Шадар сайд
- 2.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 3.Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
- 4.Хууль зүйн яам
- 5.Барилга хот байгуулалтын яам
- 6.Сангийн яам
- 7.Батлан хамгаалахын яам
- 8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- 9.Үйлдвэр хөдөө аж ахуйн яам
- 10.Эрүүл мэндийн яам
- 11.Гадаад харилцааны яам
- 12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
- 13.Эрчим хүчний яам
- 14.Зам тээврийн яам
- 15.Уул уурхайн яам
- 16.Хөдөлмөрийн яам
- 17.Соёл, спорт, аялал жуулчлалын яам
- 18.Эдийн засгийн хөгжлийн яам
2014-2016 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Монгол Улсын Шадар сайд
- 2.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 3.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
- 4.Хууль зүйн яам
- 5.Барилга хот байгуулалтын яам
- 6.Сангийн яам
- 7.Батлан хамгаалахын яам
- 8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- 9.Хүнс хөдөө аж ахуйн яам
- 10.Эрүүл мэнд, спортын яам
- 11.Гадаад хэргийн яам
- 12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
- 13.Аж үйлдвэрийн яам
- 14.Эрчим хүчний яам
- 15.Эрчим хүчний яам
- 16.Зам тээврийн яам
- 17.Уул уурхайн яам
- 18.Хөдөлмөрийн яам
- 19.Монгол Улсын сайд
Нэмэлт мэдээлэл:2016.07,18-ны 16,00 цаг
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөь. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай, мөн байнгын хороодын дарга нарыг сонгох тухай яриа байсан ч хэлэлцээгүй, зөвхөн аймгийн Засаг дарга нарын томилгооны асуудлыг хөнджээ.
2016 оны УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль болсон. Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг дарга нарыг батламжлах асуудал багтдаг. Иймээс аль аймагт хэнийг Засаг даргаар томилох вэ гэдэг асуудал Удирдах зөвлөлөөр ийн хэлэлцжээ. Өнөөдрийн Удирдах зөвлөлөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай мөн байнгын хороодын дарга нарын асуудал хэлэлцэгдээгүй учраас МАН-ын бүлэг хуралдахгүй бололтой. Одогоор бүлгийн хуралдаан зарлаагүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна