Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ долдугаар сарын 17-18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь амжилттай болж өндөрлөн өнөөдөр нутгийн зүг мордлоо.
Айлчлалын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийсэн. Мөн хоёр тал 20 шахам хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар мөн өнөөдөр БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэд бараалхан хоёр орны харилцааг бүхий л төвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.
Айлчлалтай холбоотойгоор Монгол-Солонгосын бизнес форум болсон.
Сэтгэгдэл байхгүй байна