• Эхлэл
  • Ардчилсан намын ҮЗХ хуралдаж байна

Ардчилсан намын ҮЗХ хуралдаж байна

2016/07/18

Ардчилсан намын Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдааныг өнөөдөр 18.00 цагт товлосон байсан ч ирц бүрдэхгүй байсаар 20.00 цагт 139 гишүүний ирцтэйгээр эхэллээ. ҮЗХ нь нийт 210 гаруй гишүүнтэй. Иймээс өнөөдрийн хуралдаанд ирсэн гишүүдийн ирц 50 гаруй хувьтай байна гэсэн үг юм. 

Уг хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

1-рт, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл,

2-рт, Ардчилсан намын даргыг томилох тухай,

3-рт, Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах,

4-рт, Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай,

5-рт, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай,

6-рт, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудал багтаж байна.

Нэмэлт мэдээлэл:20,30 цаг. АН-ын ҮЗХ-ны хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд сэтгүүлчдийг танхимаас гарган, хаалттай горимд шилжсэн байна.  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна