• Эхлэл
  • Засгийн газрын бүтцийг 13 яамтай байх бололтой

Засгийн газрын бүтцийг 13 яамтай байх бололтой

2016/07/20

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Шинэ Засгийн газрын бүтцийн  зураг тодорч эхэллээ. Хэвлэлийнхний олж авсан мэдээлэл, мөн МАН-ын гишүүдийн  баталснаар шинээр бүрдэх Засгийн газрыг Ерөнхий сайдыг оролцуулаад 16 сайд, 13 яамтай байхаар төлөвлөж хуулийн төслийг боловсруулсан байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд

Монгол Улсын Шадар сайд

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гадаад харилцааны сайд

Сангийн сайд

Хууль зүй, дотоод хэргийн сайд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Батлан хамгаалахын сайд

Барилга хот байгуулалтын сайд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Зам тээврийн сайд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Эрчим хүчний сайд

Эрүүл мэндийн сайд

Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна.

Харин Батлан хамгаалах, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Зам тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам чиглэлийн яамд байхаар зааж өгч байгаа бөгөөд Ерөнхий сайдын наадмын өмнө амласнаар энэ долоо хоногтоо багтан байгуулах магадлалтай байгаа ажээ. 

Англи эхийг энд дарж уншина уу. 

For English version please visit  here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна