Өчигдөр шөнө хугаслан болсон УИХ-ын анхдугаар чуулганаар Засгийн газрын бүтэц тодорхой болсон. Тэгвэл өнөөдөр МАН Удирдах зөвлөл хуралдаж, сайд нарын асуудлыг хэлэлцэх тов гараад байна. Ийн МАН удирдах зөвлөлөөс сайд нарыг тодорхой болгон зарлавал Ерөнхий сайд тэдгээрийг УИХ-д өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Энэ удаагийн парламентын хувьд МАН үнэмлэхүй олонх болсон учраас дотооддоо сайд нарынхаа нэрсийг шийдчихвэл сөрөг хүчний зүгээс татгалзах, бойкотлох боломж бараг үгүй. Ерөнхийлөгчийн хувьд ч МАН-ыг Засгийн газраа хурдан байгуулахыг зөвлөж байгаа учраас сайд нарын нэрсийг зарласнаар шууд баталгаажуулах байх гэсэн хүлээлт үүсээд байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн дотор Засгийн газрын танхимыг байгуулах байх гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл байхгүй байна