• Эхлэл
  • Засгийн газар ийм бүтэцтэй ажиллана

Засгийн газар ийм бүтэцтэй ажиллана

2016/07/21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хууль батлагдсанаар шинээр байгуулагдах Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллах болж байна. Үүнд:

Монгол Улсын Ерөнхий сайд;

Монгол Улсын Шадар сайд;

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

Гадаад харилцааны сайд;

Сангийн сайд;

Хууль зүй, дотоод хэргийн сайд;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

Батлан хамгаалахын сайд;

Барилга, хот байгуулалтын сайд;

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

Зам, тээврийн сайд;

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

Эрчим хүчний сайд;

Эрүүл мэндийн сайд.

Засгийн газрын бүтцэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамыг үндсэн чиглэлийн яамдын тоонд багтаасан. Ингэснээр үндсэн чиглэлийн яамдын сайд нарыг УИХ-аас санал болгох боломжтой болсон юм.

Шинэ Засгийн газар 27 агентлагтай ажиллахаар Засгийн газрын бүтцийн хууль батлагдлаа. Агентлагийн 10 нь тохируулагч, 17 нь хэрэгжүүлэгч агентлаг байх юм. Мөн нэгдсэн удирдлагаар үйл ажиллагаа нь хангагдаж байсан зарим агентлаг салах боллоо. Тодруулбал, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь байгуулах болж байна.

Тахарын алба татан буугдаж, гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг пункц нь Цагдаагийн байгууллагад шилжин очих боллоо.

Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал

Засгийн газрын тохируулагч агентлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1.Тагнуулын ерөнхий газар

2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

3.Үндэсний хөгжлийн газар

1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд

4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

5.Онцгой байдлын ерөнхий газар

6.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

7.Стандартчилал хэмжил зүйн газар

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

2.Цаг уур орчны шинжилгээний газар

Гадаад харилцааны эрхлэх асуудлын хүрээнд

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

3.Гаалийн ерөнхий газар

4.Татварын ерөнхий газар

Хууль зүй, дотоод сайдын эрхлэх асуудлын хүрээнд

8.Цагдаагийн ерөнхий газар

9.Хил хамгаалах ерөнхий газар

5.Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

6.Архивын ерөнхий газар

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

8.Гадаадын иргэн харьяатын газар

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

10.Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

11.Хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

12.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар

Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээнд

10.Зэвсэгт хүчний жанжин штаб

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

13.Биеийн тамир, спортын газар

14.Соёл урлагийн газар

Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

15.Иргэний нисэхийн ерөнхий газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

16.Ашигт малтмал газрын тосны газар

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

17.Мал эмнэлэг үржлийн газар тус тус ажиллах юм байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна