• Эхлэл
  • Казакстан руу шууд нислэг хийдэг болно

Казакстан руу шууд нислэг хийдэг болно

2016/07/21

Казахстан болон Монгол Улсын хооронд шинэ маршрутаар нислэг үйлдэх боломжтой гэж Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов хэлснийг KAZINFORM сайт дамжууллаа.

Өнгөрсөн мягмар гарагт /07.19/ болсон Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Карим Баян-Өлгий-Алматы болон Баян-Өлгий-Өскемен чиглэлд нислэг үйлдэх асуудлыг авч хэлэлцэхийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны эрх бүхий хүмүүст үүрэг болгосон байна.

Мөн Баян-Өлгий аймагт Консулын газар байгуулах, Улаанбаатар хотод Консулын газрын барилга барих асуудлыг судлахыг Гадаад хэргийн яаманд даалгасан байна.

Эх сурвалж: KAZINFORM


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна