• Эхлэл
  • МАН-ын сайд нарын нэрс тодорхой боллоо

МАН-ын сайд нарын нэрс тодорхой боллоо

2016/07/21

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж Засгийн газрын гишүүдийн нэрийг тодруулж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг хуралдаан дуусаж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болоод байна.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэрс гарчээ. Эдгээр сайдын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх болоод байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат,

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил,

Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн,

Хууль зүйн сайдад УИХ-ын гишүүн С.Бямбацогт,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,

Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,

Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдад Н.Номтойбаяр,

Барилга хот байгуулалтын сайдад Г.Өнөрболор /Сөүл төвийн захирал /

Зам тээврийн сайдад Д.Ганбат,

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурь

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Анандбазар,

Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж зэрэг нэр тодроод байна. Сонгуулийн маргаашнаас эхлээд л шинэ сайд, дарга нарт хэн, хэн яригдаж байгаа талаар мэдээлэл дэгдэж эхэлсэн. Үнэхээр ч өнөөдрийн гаргасан нэрсээр бол эннэ таамаг нэг их зөрсөнгүй. МАН-ын цөөнх байхад хамгийн их хэл ам таталсан С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн сонгуулиар хүчээр шахам “цөллөгөнд” Б.Бат-Эрдэнэ аварга гээд угаасаа “тодорхой” хүмүүс үүнд нэлээд олон байгаагын зэрэгцээ “хар залуудаа” Солонгос хоолны нэвтрүүлэг хөтөлдөг байсан Г.Өнөрболор хатагтай, шорон оронгоор ороод гарсан Ц.Анандбазар, байсхийгээд хэл ам таталдаг Н.Номтойбаяр гээд энэ намын “түрийвч” гээд хэлчихэд буруутахааргүй хүмүүс бас байна. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд буруутгагддаг Ц.Мөнх-Оргил, намаа ялагдангуут гадаад руу зугаалж яваад ирсэн хатагтай Ж.Цолмон, халаагүй “сайд”-ын суудалд тухалдаг Ц.Дашдорж гээд энэ удаагийн танхим ерөнхийдөө “байдаг” хүмүүсээс бүрдсэн дэндүү танил дүр зураг мэт харагдана. Одоо эдгээр нэрсийг өөлж гоочлоод ч байх зүйл бараг үгүй. Нэгэнт үнэмлэхүй олонхийн суудал авсан болохоор МАН өөрсдийнхөө саналыг батлаад явуулах нь дамжиггүй. Харин олон нийтийн хувьд энэхүү сонголт МАН-аас хүлээж байсан мэргэжлийн Засгийн газар мөн гэж үү гэж эргэлзэж байна.

А.Ану

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна