• Эхлэл
  • Байнгын хороодын дарга нарыг томилно

Байнгын хороодын дарга нарыг томилно

2016/07/21

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Засгийн газрын танхимын гишүүдийнхээ нэрсийг зарлалаа. Эдгээр нэрсийг УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр баталгажуулах ёстой. Тиймээс маргааш гэхэд УИХ-ын чуулганд танилцуулах бололтой. Ийнхүү мань хуульд заасны дагуу Ерөнхий сайд томилогдсоноос хойш 14 хоногийн дотор танхимаа бүрэлдүүлэх боломжтой болж байна. Мөн өнөөдөр УИХ дахь байнгын хороодын дарга нарын нэрсийг тодруулжээ. Үүнд

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболд,

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Тэрбишдагва,

Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар,

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Л.Энх-Амгалан,

Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.Сарангэрэл

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.Гарамжав нарыг томилохоор болсон байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна