• Эхлэл
  • МАН дөрвөн сайдынхаа нэрийг буцаажээ

МАН дөрвөн сайдынхаа нэрийг буцаажээ

2016/07/22

МАН-аас томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа 15 сайд /Ерөнхий сайдыг өөрийг нь оролцуулаад нийт 16 сайдтай болох ёстой/-ын нэрийг өргөн мэдүүлсэн ч шүүмжлэлтэй тулгараад байгаа. Сайд нарын нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин зөвшилцөх санал тавиад байгаа билээ.

Олон нийтийн шүүмжлэлтэй тулгарснаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр дахин хуралдахаар болоод байгаа. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга М.Энхболдод  11 сайдынхаа нэрийг өргөн барьж, дөрвийг нь дахин эргэн харахаар болжээ.

Тодруулбал, БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшсэн Н.Номтойбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анадбазар, Зам тээврийн сайдад нэр дэвшсэн Д.Ганбат нарын нэрийг өргөн бариагүй гэсэн мэдээлэл байна. Учир нь тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

МАН яагаад дөрвөн нэр дэвшигчээ эргүүлэн харахаар болов?

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Tsolmon bolimoor ym yana daa
    2016 оны 07 сарын 28
  • Монгол хүн
    Төрийг Цэдэнбалчууд эзлэн авлаа. Цэдэнбализм Монголд тогтлоо.
    2016 оны 07 сарын 27
  • Зочин
    Сайд нарын нэр дэвшүүлэхдээ процетурын алдаа гаргаад байна. Нэрийг нь дэвшүүлэхийн өмнө АТГ - аас шалуулан зөрчилгүй гэвэл дэвшүүлэх ёстой. Нэрий нь дэвшүүлээд муугаар нь цоллон эргүүлж татан олон нийтээр шрвшиглүүлэх хэрэггүй байсан. Тэр хүмүүсийн нэр төрийг бодсонгүй.
    2016 оны 07 сарын 27
  • mungu xuchte Menxbold
    60 terbymiin Zasgiin gazar
    2016 оны 07 сарын 26
  • Oooooox
    Энэ удаа ман ядарсан ард тумэн суулчийн итгэл унэмшилээ шавхан байж сонгсон юмсан тэгтэл ман байж бгааг энхболдын явуулж бгаа арга барил шуу дээ цаана чинь еронхийлогчиин сонгуул 20 оны сонгуул гээд бгаа шуу одоо н энхбаярын зальддаг хуурч мэхэлдэг арга барилыг ард тумэн мэддэг болсон бага саг нуд чих оюун ухаан нээгдсэн гэдгийг ман ын ноход санаж явхад илуудэхгуй шуу анандбазар бол гадаад нэр хунд олж авах сайд бсан гэдэг нэр зуугээд буухад гадаадыханы дунд нэр хунд осно нэр хун осохийн хэрээр гадныхныг хулидаж монго осгох арга шуу дээ
    2016 оны 07 сарын 23
  • Зочин
    сонирхолын зөрчилтэй сайд нар өөрсдөө хувийн аж ахуйгаа хөгжүүлээд нийгэмдээ ихийг бүтээн байгуулах хэрэгтэй. Төрд гарч яах гээд байдаг юм, тэнд очихоор та нар ямар их зүйлийг хийх гээд байгаа юм. тэр нь ард түмэнд хэрэгтэй юм уу. Нэг бол өөрсдийн бизнесээ улам бүр өргөжүүлж чаддаг юм уу? болих хэрэгтэй хувийн компанитай хүмүүс хувийнхаа юмыг л ажиллуулах хэрэгтэй
    2016 оны 07 сарын 23
  • Зочин
    УИХ-ын чуулганыг харж байхад АН-нхан танай нам гэж их ярих юм,УИХ-д гишүүнээр сонгогдсон 76 гишүүн та бүгд танай манай гэхгүй бүгд л нэг сэтгэлтэй, нэгнийгээ дэмжиж алдаатай талыг хэн нь ч хэндээ хэлж ярьдаг, алдсан алдаа олсон амжилтаа бүгд л хамт хариуцах хэрэгтэй байх. Би цөөнхийн бүлэг бидэнд нэг их нөлөө байхгүй гээд зүгээрийг хийгээд 4 жил суудлын бөглөөс болж суухгүй шүү, тийм бол шууд огцоръё гээд огцорч тэр МАН-ын хүнийг дэвшүүлж тавих хэрэгтэй шүү. 3 саяхан ард түмнийг амьдруулж улс орноо авч явж чадахгүй байна / манай газар нутаг тэр чигээрээ баялаг/ гэдэг бол туйлын их эмгэнэл, гашуудал юм. 3 сая хүнийг 76-д хуваавал нэг гишүүнд 40 мянган хүн оногдож байна. үүнийг нэг санах хэрэгтэй шүү.
    2016 оны 07 сарын 23
  • Зочин
    давхар дээлгүй байна гэчихээд амлалтаа болон хэлсэн үгнээсээ буцаж ард түмний итгэлийг бүрэн алдаж байгаа үйлдэл гаргалаа, нэг ёсондоо ард түмнээ дорожиллоо, ард түмэн олуулаа, та нар цөөхүүлээ шүү, монголын ард түмэн ухаантай , АН болон МАН-ыг яаж сонгох, яавал энэ улс орон маань өнгөтэй өөдтэй явах вэ? гэдгийг болон байж сонгуулийг тайван явуулж маш ухаалагаар хандаж та бүгдэд итгэлээ өгч сонголоо, одоо хийх ёстой юм аа хийж улс орон ард түмнээ баян тансаг амьдруул, эс чадвал сонгож болсон юм, суудлаас чинь татаад буулгаж огцруулж чадна.
    2016 оны 07 сарын 23
  • Зочин
    Анандбазар бол хамт ажиллаж байсан нөхдөө шоронд явуулчихаад өөрөө бүгдийг аваад хоцорсон зальтай этгээд шүү.
    2016 оны 07 сарын 23
  • Зочин
    МАН амлалтаа биелүүлэх хэрэгтэй шүү. Ард түмэн та бүгдэд бүх зүрх сэтгэлээрээ итгэсэн. Бүхэл бүтэн монгол улсын бүх ард түмний итгэлийг авчихаад анхнаасаа худал үйл ажиллагаа явуулбал дараагийн сонгуульд танай нам нэг ч суудалгүй хоцорно шүү. Бодлогоо сайн харж байж шийдвэрлэх хэрэгтэй. Уг нь боловсон хүчин ихтэй нам, гэтэл хүнгүй юм шиг давхар дээлээ өмслөө. Гишүүн нь гишүүнийхээ үүргийг л гүйцэтгэх хэрэгтэй . Сайдад нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүд нэрээ өөрсдөө сайн дураараа татах хэрэгтэй. Монголд маш олон сайн боловсон хүчин байна. Чингисийн монгол дэлхийд байхгүй сэтгэхүйтэй,ой ухаантай мундаг ард түмэн шүү. Дэлхийн ямар ч их дээд сургуульд монгол иргэн толгой зохьдог, үүнийг би өөрөө мэднэ. 10 Хүн л УИХ-ын гишүүн, сайдын суудалд байх юм. Гаднаас өрсөлдүүлж байгаад ажлыг бүрэн 100% хийж чадах хүнийг олж шалгаруулж томилох хэрэгтэй шүү. Гол нь мөрийн хөтөлбөр амлалтаа биелүүлж ажилла.
    2016 оны 07 сарын 23
  • Зочин
    Нэр цэвэр гар нь бузартаагүй хүмүүс байхгүй юм уу боловсон хүчинтэй нам гэдэг нь шоу юм уу Цэнгэл ч гэх шиг
    2016 оны 07 сарын 22
  • zochin
    tsolmon ded said baih uees eruul mendiin salbar unasan
    2016 оны 07 сарын 22
  • zochin
    tsengel morio uyad yavj baibal deer de. erchmiin huviin kompanitai gej humuus yaridag yum bna lee
    2016 оны 07 сарын 22
  • Цооцоо багш
    Дээрх 4нөхрийг буцаасан нь зөв дөө.
    2016 оны 07 сарын 22