УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг яллагдагчаар татсан тухай мэдээлэл нийгэмд тараад байсан. Тэрээр олимпод оролцох тамирчдаа аваад Бразилыг зорьсон бөгөөд түүнтэй холбоотой хэргийг эх орондоо ирхээр нь үргэлжлүүлэн шалгах юм байна.
УИХ-ын гишүн асан Х.Баттулгыг хамтран ажилладаг нөхдийг нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанид тендэргүй олгосон.
“Шинэ төмөр зам” бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шатанд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна