• Эхлэл
  • С.Эрдэнийн ”Эрдэнэс”-ийн хайрцаг Н.Номтойбаярт очив

С.Эрдэнийн ”Эрдэнэс”-ийн хайрцаг Н.Номтойбаярт очив

2016/07/25

Улсын Их Хурлын чуулганы 2016 оны долдугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсон.

Шинээр томилогдсон сайд нар энэ өдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орсон билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нар яамны тамга, зарим баримт бичгийн хамт хүлээлгэн өгсөн юм.

Дээрх үйл ажиллагааны үеэр хамгийн сонирхол татсан зүйл бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт хүлээлгэн өгсөн тамганы хайрцаг байв. Энэхүү тамганы хайрцаг нь 30000-35000 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг бөгөөд охид бүсгүйчүүдийн ээмэг зүүлтээ хадгалдаг хайрцаг гэлтэй байгаа юм. Ийн охидийн ээмэг зүүлт, үнэт эдлэлээ хадгалдаг гоёлын хайрцаганд тамга хадгалах нь хэр зохистой вэ? гэх асуулт гарч ирэв. 

Энэ талаар цахим сүлжээнд “Төрийн хуучин хайрцгийг дурсгал болгон хадгалав уу? МАН-ийг МАНгар гэж доромжлов уу?” гэхчилэн ярьж байна.

Ингээд ч зогсохгүй С.Эрдэнэ "Эрдэнэс"-ийн хайрцаганд тамгаа хадгалдаг байсан уу? хэмээн дээрх хайрцаг ярианы бай болоод байгаа юм.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна