• Эхлэл
  • Шинэ сайдуудын нэр дуулдсаар

Шинэ сайдуудын нэр дуулдсаар

2016/07/26

Наадмын өмнө Монгол улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбат наадмын дараа танхимааа яаралтай байгуулна гэж ам өгч 7-р сарын 21-ний өдөр 16 сайдтай, 13 яамтай бүтцийг танилцуулж сайд нарыг санал болгосон хэдий ч Ерөнхийлөгч дахин зөвшилцөх санал гаргасны үндсэн дээр дөрвөн сайдыг эргүүлэн татсан. АТГ-ийн зүгээс ч гэсэн эдгээр дөрвөн нэр дэвшигчийг “ашиг сонирхлыг зөрчилтэй” гэж үзсэн билээ.

Дөрвөн сайдын суудлын төлөө олон хүн горьдлого тээж хэд хэдэн хүний нэр дуулдаж буй. Тэдгээрийн дотор Эрчим хүчний сайдад дэд сайдаар ажиллаж байсан Т.Энхтайван, УБЦТС-ний дарга асан Ч.Саранжав, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайдад тус яаманд Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан, Гаалийн Баатрын эхнэр Б.Баяртын нэр яригдаж байгаа юм. Харин Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар яригдаж байна.

Бүрэн бус бүрэлдэхүүнтэй ч гэсэн шинэ Засгийн газар анхны хуралдаанаа маргааш хийхээр болсон байна. Харин энэ долоо хоногт Засгийн газрын үлдсэн дөрвөн сайдыг тодруулж УИХ-аар батлуулснаар 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ завсарлах юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна