• Эхлэл
  • Засгийн газар анхны хуралдаанаа өнөөдөр хийнэ

Засгийн газар анхны хуралдаанаа өнөөдөр хийнэ

2016/07/27

УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Мэргэжлийн Засгийн газар өнөөдөр /2016.07.27/ анхны хуралдаанаа хийнэ.

Одоогийн байдлаар Ерөнхий сайдаас гадна 11 сайд томилогдсон бөгөөд голлох сайд нар томилогдож ажлаа хүлээн авсан учраас Засгийн газрын ээлжит хуралдааныг хийхэд асуудалгүй болсон аж.

Тус Засгийн газар ээлжит хуралдаанаа долоо хоног бүрийн лхагва гаригт хийж байхаар шийдвэрлэсэн тухай өмнө нь  бид мэдээлсэн.

Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж.

Өмнө нь Шинэчлэлийн Засгийн газар долоо хоног бүрийн бямба гаригт, Шийдлийн Засгийн газар даваа гаригт хуралддаг байсан юм. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна