Ирэх дөрвөн жилд аймгуудыг удирдах Засаг ноёдын нэр тодорч, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд нэрийг нь батламжлаад байна.
2016 оны УИХ-ын сонгуультай зэрэгцэж аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль /2016.06.29/ болсон учраас аймгуудын Засаг дарга нар батлагдсан юм.
Дээрх сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан тул ихэнх аймгийн Засаг дарга нь МАН-ын гишүүнчлэлтэй хүмүүсээс бүрджээ.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргаар А.Гиламханыг, Төв аймгийн Засаг даргаар Н.Батжаргалыг, Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг, Ховд аймгийн Засаг даргаар Д.Галсандондогийг томилсон бол Сүхбаатар аймгийн Засаг даргын томилгоо маргаантай байна.
Аймгуудыг ирэх дөрвөн жилд хэн удирдахаар болсныг тоймлон хүргэе.
Сэтгэгдэл байхгүй байна