• Эхлэл
  • Энэ долоо хоногт багтаан дөрвөн сайдыг томилно

Энэ долоо хоногт багтаан дөрвөн сайдыг томилно

2016/07/27

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдахаар болсон. Тиймээс шинэ Засгийн газрын хуралдаан өнөөдөр 15 цагт товлогджээ. Одоогоор хэлэлцэх асуудлын жагсаалт тодорхой болоогүй байгаа.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үлдсэн дөрвөн сайдын нэрийг тодруулах аж. Тус намын Удирдах зөвлөл өмнө нь хуралдаж, 15 сайдын нэрийг тодруулсан. Гэвч Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр, Эрчим хүч болон Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигчдийг АТГ-аас сонирхлын зөрчилтэй гэж үзсэн.

Ингэснээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх дөрвөн нэр дэвшигчийг түдгэлзүүлж, үлдсэн 11 сайдаа УИХ-аар томилуулаад байгаа. МАН-ын Удирдах зөвлөл сайд нарыг тодруулсны дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барих бөгөөд энэ долоо хоногтоо багтан үлдсэн дөрвөн сайдыг томилох юм байна.  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна