АТГ-аас Монголын Хуульчдын холбоонд хүсэлт гаргажээ. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, түүнийг яллагдагчаар татаад байгаа.
Тиймээс АТГ Н.Энхбаярыг нийтдээ зургаан удаа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрбээр АТГ-т өөрийн биеэр очиж байцаалт өгөөгүй тухай бид өмнө нь мэдээлсэн.
Харин үүнийг Н.Энхбаяр "Би өмгөөлөгчтэй хамт очиж байцаалт өгнө. Гэвч А1Т-ын дарамт нөлөөнөөс болж миний хүсэлт тавьсан өмгөөлөгч нар хууль зүйн үйлчилгээ өгөхөөс татгалзаж байна" гэсэн хариултыг өгөөд байгаа билээ.
Тиймээс АТГ-аас Монголын Хуульчдын холбоонд хүсэлт гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн байна.
Харин хуульчдын холбоо Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхолтой өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгчид 2016 оны долдугаар сарын 29-ний дотор Өмгөөлөгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Нямхоролд нэрээ ирүүлэхийг санал болгосон байна.
Хэрэв энэ сарын 29-нд Н.Энхбаярыг өмгөөлөх өмгөөлөгч нэрээ өгөх юм бол шалгалт цааш үргэлжлэх бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна