• Эхлэл
  • Хувьчлал нэрээр хуваагдсан “Дипломат-95 цогцолбор”

Хувьчлал нэрээр хуваагдсан “Дипломат-95 цогцолбор”

2016/07/29

Төрийн  өмчийг хэрхэн эзэнгүйдүүлж байгаад хувчьчилж авлдагийн үлгэр жишээг Шийдлийн хэмээх Засгийн газрын сүүлэн дээр ГХЯ-ны экс болон ДБҮААГ-ын өнөөгийн удирдлагууд тодоос тод харууллаа. Хотын төвд маш ашигтай байрлалтай “Дипломат-95 цогцолбор” хэмээх төрийн өмчийг хүн болгон мэднэ. Харин одоо төрийн өмч биш болж байгааг олон нийт мэдэхгүй сууна.

Энэ том обьект нь 95 байртай агаад үүнээс 15 нь зочид буудлын зориулалттай үлдсэн нь орон сууцны байрууд юм.

Дунджаар 50-90м2 талбайтай гэхээр өнөөгийн зах зээлийн үнээр 100-150 саяд хүрэх атал “оршин суугчидад” нь хувьчлах нэрээр дээрхи хоёр байгууллагын хувьдаа 2-5 байртай дарга даамал сэтэртэнгүүд нь хувааж авч байна. Өдгөө хувьчилж авсан “азтангуудад” эрхийн бичиг гэгчийг гардуулж байгаа аж. Гэтэл байр авсан ажилтнуудын дунд бараг 80-90 хувь нь гэр хороололд амьдардаг үйлчилгээний гэх жолооч, цэвэрлэгч нарын “төлөөлөл” билэг тэмдгийн чанартай ганц хоёрхоныг л оруулжээ.

Түрээсийн дүүргэлт нь бараг 100 хувьд хүрдэг, жилд улсад хоёр сая гаруй долларын түрээсийн орлого оруулдаг хэвийн ажиллаж байсан обьектыг хувьчлах ажиллагааг “Ховдын” гэх фракци гардан амжилттай хэрэгжүүлсэн тухай яам даяар шуугиж байна.

ГХХ-ны сайд асан Д.Пүрэвдорж\Ховд\, яамнаас салдаггүй А.Баттөр\Ховд\  ДБҮААГ-ын дарга О.Заяамандах\Ховдынх, Баттөрийн нэг сургуулийнх гэх\ нарыг ажилтнууд нь хардаж байна.  Мөн ДБҮААГ-ын ерөнхий менежер нь даргатайгаа нэг ангийнх гэсэн. Шударга ёс их ярьдаг төрийн тэргүүний нутгийхний хэрэгжүүлсэн “хувьчлалыг”-ын түүхийг дурдахад өнгөрсөн 3-р сард Дип95-ын нийт түрээслэгчдийг “АСЕМ-ын 1000 сэтгүүлч байрлуулах” нэрээр хөөн гаргасан.

Гараагүй нэгнийх нь тог усыг таслан дээрэлхэж хөөсөн. Ийнхүү байр суларсан ч АСЕМ-даа зориулж ямар ч засвар хийсэнгүй. Харин ДБҮААГ нь нүүн ирсэн бол ГХЯ-ны санхүүгийн том дарга Барбаатар гээд нэг албан газар, нэг айл гээд ердөө хоёрхон оршин суугчтай саяхан болтол явж ирсэн.

Энэ хооронд Ховдын Баттөр нь том ландаараа байнга ирнэ. Ингээд хоёрхон “түрээслэгч” амьдарч байхад нь 5-р сард Засгийн газрын хуралдаанаар Дип95-ыг оршин суугчидад хувьчлах тогтоол гаргуулаад авсан. Ирэх сонгууль, АСЕМ-ээс өөр зүйл ярихгүй байсан олон нийт үүнийг анзаараагүй.

Алдарт АСЕМ нь болоход нэг ч сэтгүүлч ирж байрлаагүй. Сонгууль, АСЕМ бас наадам болж байхад хуввьчлалын бэлтгэл ажил “амжилттай” хийгдэж байжээ. Нийт 95 байрнаас зочид буудлын 15 байрыг нь үлдээсэн байна.

Үлдсэн 80 байрны 60-ыг нь ГХЯ, үлдсэн 20-ыг нь ДБҮААГ авчээ. Өнгөрсөн жил Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал 3,4 тэрбум төгрөгийг ажилтнууддаа “орон сууцны” дэмжлэг нэрээр цацсан бол Д.Пүрэвсүрэн, О.Заяамандах нарын “Ховдын фракц” бараг зургаан тэрбумээр үнэлэгдэх төрийн өмчийн 60 байрыг өөрийн мэт тараан банкируудыг давж гарчээ.

ГХЯ-нд л гэхэл голдуу дарга нар авсан. Га яамны ганган дипломатууд, дарга нар байргүй гэхэд хэн ч итгэхгүй бол харин цэвэрлэгч үйлчлэгч нар нь гэр хороололд амьдардаг гэвэл харин итгэнэ. ДБҮААГ-д байрыг гадаад томилгоогоор нууцхан арилжсан сурагтай. Шууд байр авахаас “ичиж зовсон” зарим дарга нар нь жолооч нартаа өгөөд дараа нь тэднийг гадаадад томилон хариуд нь байрыг хувьдаа шилжүүлж авах “ухаалаг” төлөвлөгөө бодож олжээ.

Хувьдаа 2-5 байртай төрийн албан хаагчидад ахин 100-150 саяын байр нэмж өгөх хэрэгтэй юу…Ер нь яагаад Дип95 төрийн өмчдөө хэвээр байж улсад хоёр сая долларын орлогоо оруулаад хэвийн ажиллаж болоогүй юм бэ гэдгийг Д.Пүрэвсүрэн, Заяамандах нараас асууя. Шуудхан хэлэхэд ГХЯ-ны хэмжээнд төрийн өмчийг эзэнгүйдүүлэхээс гадна төрийн албыг сулруулах ажиллагаа явагдсан.

ДБҮААГ-д л гэхэд гадаадын ЭСЯ-нууудын засвар үйлчилгээг хэвийн хийж ирсэн барилгын албаа татан буулгаад ажлыг нь “Тэнхлаг констракшин” гэдэг компанид өгчээ. Үүнээс гадна Энэтхэгийн ЭСЯ-ны баруун талд байрладаг обьектыг дурдаж болно. Хоёр давхар энэ барилгыг “Голден бриж” сургалтын төв түрээслэж ирсэн ч түрээсийн төлбөрөө төлөөгүй явсаар бараг 100 саяд хүрчээ. Гэтэл тэр их мөнгийг хөөцөлдөн авах талаар ДБҮААГ-ын удирдлага ажилласангүй. Харин ч өнгөрсөн өвөл түрээслэгч компанийхан нууцаар нэвтэрч хаалга үүдийг нь нээснээс паар нь хөлдөж нэмж хохирол учирсан.

Төрийн өмчийг ариглаад гамнаад явах бус харин хувьчилж хуваах гэсэн сэтгэлтэй хүмүүс төрд орсоны гай энэ юм. Иймд ГХЯ болон ДБҮААГ-ын ажилтнууд яамны шинэ удирдлагаас Дип95-ын бульхайтай хувьчлалыг нэн даруй зогсоож шалгалт оруулахыг шаардаж байна. Манай сайт байр хувьчилж авсан дарга нарын нэрс болон жолооч нарын гадаад томилгооны маапааныг удахгүй хүргэнэ.

Эх сурвалж: Nuuts.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна