• Эхлэл
  • МАН сайдад нэр дэвшигчдийг дахин хэлэлцэнэ

МАН сайдад нэр дэвшигчдийг дахин хэлэлцэнэ

2016/07/29

АТГ-аас сонирхлын зөрчилдөөнтэй хэмээснээр МАН-аас сайдад нэр дэвшүүлсэн дөрвөн хүнийг эргүүлэн татаж, дөрвөн яамыг одоогоор бусад сайд нь түр хариуцан ажиллаж байгаа. Эдгээр дөрвөн яамны сайдыг яаравчлан томилно гэдгээ МАН-аас мэдэгдэж байсан. Тэр ёсоор УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар өнөөдөр мөн сайдуудын асуудлыг хэлэлцсэн байна. Одоо байгаа мэдээллээр Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваны нэрийг мөн татан оронд  Н.Ганхүүг нэр дэвшүүлэхээр болсон байна.

Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх тайлбар ирсэн тул нэр дэвшигчийн асуудлыг дахин ярихаас аргагүй болсон аж. П.Ганхүү нь хэдэн жилийн өмнө Түлш эрчим хүчний яаманд газрын даргаар ажиллаж байжээ.

Бусад сайдад нэр дэвшигчийн тухайд асуудал үүсээгүй юм байна. Тийм болохоор үлдсэн гурван нэр дэвшигч болон шинээр нэр дэвшүүлж байгаа П.Ганхуягийн асуудлыг байнгын хороодын хурлаар хэлэлцэх бололтой.

Сануулахад МАН

- Барилга, хот байгуулалтын сайдад нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр,

- Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван,

- Эрүүл мэндийн сайдад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг,

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спортын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлээд байсан юм.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна