Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас Монгол Улсын Их хурлын 2000-2016 он хүртэлх ээлжит сонгуулиудын хугацаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилоход ямар хугацаа зарцуулж байсныг тоон мэдээллээр гаргажээ.
Уг мэдээллээс харахад, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн томилгоо хийхэд хамгийн богино хугацаа зарцуулсан нь 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар байгаа.
Тодруулбал, Монгол Улсын Их хурлын ээлжит сонгууль 2016 оны зургадугаар сарын 29-ний өдөр болсноос хойш ес хоногийн дараа Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг, 24 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилжээ гэж тус албанаас мэдээлсэн байна. Ингээд тус инфографикийг хүргэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна