• Эхлэл
  • АН-ын ҮЗХ ирэх сарын 5-нд хуралдахаар болжээ

АН-ын ҮЗХ ирэх сарын 5-нд хуралдахаар болжээ

2016/07/29

- Үнэндээ бол ҮЗХ хуралдаж чадахгүй байгаагийн цаана намын даргын төлөөх өрсөлдөөн өрнөж, тэрчлэн жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуулийн “хөзөр”-тэй хамт яригдаж байгаа аж- 


Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ ээлжит хурал сонгуулийн дараахан, ялагдлын шарх аних яагаа ч үгүй байх үед хуралдаж эхэлсэн ч төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж амжилгүй тарсан юм. Уг нь маргааш өдөр нь үргэлжлүүлэн хуралдахаар тогтсон ч өнөөдрийг хүртэл гишүүд нь дахин цуглаагүй л байна. Энэ сарын 29-нд буюу өнөөдөр хуралдахаар ярилцаж байсан ч ирц бүрдэх асуудал төвөгтэй байгаагаас болоод хойшилж, ирэх сарын 5-нд гэх тов тогтоосон тухай мэдээлэл байна. 
Сүүлийн жилүүдэд Их хурал байтугай, ҮЗХ-гоо ч хуралдуулж чадахгүй болсон, ор нэр төдий хуралдсан ч ойлголцолд хүрч чадахаа больсон тус намын дотоодын эмх цэгцгүй, эв нэгдэлгүй байдлыг энэ удаагийн ялагдал нь бүр ч сэдрээж орхив уу гэмээр дүр зураг гаднаас ажиглагдаж байна. 
Үнэндээ бол ҮЗХ хуралдаж чадахгүй байгаагийн цаана намын даргын төлөөх өрсөлдөөн өрнөж, тэрчлэн жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуулийн “хөзөр”-тэй хамт яригдаж байгаа аж. Тодруулбал, энэ оны эцсээр буюу арванхоёрдугаар сарын 5-нд хуралдах Их хурлаас намын даргыг сонгох бөгөөд хэний фракци энэ суудлыг авах, хэний тал ирэх жилийн сонгуулийн эрхийг авах дээрээ тохиролцоо хийж дуусталаа дахин хуралдахгүй бололтой. 
УИХ-д есөн суудал авч, бүлэг байгуулах босгыг арайхийн давснаар албан ёсны сөрөг хүчин болоод байгаа АН бүлэг дотроо ч фракцилаад эхэлсэн гэх. Намын даргыг УИХ дахь гишүүдээсээ сонгох “дүрэм” дээр хэлэлцээгүй тогтсон фракциуд тус тус амбици үзүүлж, “Алтангадас”-аас Я.Санжмятавыг, “Шонхор”-оос С.Эрдэнийг, “МҮДН”-ээс Д.Эрдэнэбатыг, МоАН-аас Л.Болдыг гэхчлэн хөзрийн мод солилцож байгаа мэдээлэл бий. Мөн УИХ-ын гаднаас Баабар, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Р.Амаржаргал нарын нэрс тэр дунд сонсогдож байна. Эдгээр нэрсийг тойрсон хэлэлцүүлгүүд тодорхой хүрээнд янз бүрээр өрнөж байгаа нь харин олон нийтэд ил байна.
Өнгөрсөн хугацаанд АН-ын дарга З.Энхболдын “баруун гар” болж ирсэн С.Эрдэнэ дараагийн дарга болох магадлал тааруу гэдэг нь ҮЗХ-ны сүүлийн хурлаас илэрхий харагдсан. Нийгэмд болон өрсөлдөгчдөдөө нэр хүнд муутай байгаа нь ч үнэн. Бүхэл бүтэн дүүргийн намын дарга атлаа саяын сонгуулиар З.Энхболд даргаа өөрийн дүүрэгт дагуулж аваачаад өвдөг шороодуулсан түүнд намынхан нь итгэхгүй л болов уу.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав нийгэмд төдийлөн танигдаагүй. Ардчилсан намыг удаа дараа МАН-ын “өвөр”-т аваачиж өгсөн алтангадасчуудад ахиад намаа найдаж өгөх хүн хэд байгаа бол? Түүнчлэн ардчилсан хүчнийхэн ерэн оны хувьсгал хийж, хахир өвлөөр өлсгөлөн зарлаад сууж байхад МАХН-ын Онц их хурлын гишүүнээр сонгогдож явсан Д.Эрдэнэбатыг жинхлэх эсэх дээрээ хүрвэл унаган гишүүд нь яаж хандахыг бас л бүү мэд. Сүүлийн жил гаруйн хугацаанд нам дотроо газар авсан МоАН фракци лав л ҮЗХ-нд олон суудалтай гэгдэж байгаа ч бас л өөрийн хүнээ даргаар зүтгүүлэхэд хүч хүрэх эсэх нь ч эргэлзээтэй. Даргын асуудлыг нам дотроо төдийгүй нийгэмд хэлэлцүүлж байж шийднэ гэх гаргалгаа байж болох ба дээр нэрлэгдэж байгаа хууччуулаас гадна Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нар олон нийтийн дунд хүчтэй сонсогддог нь нууц биш. 
Юутай ч ялагдлын дараахан хариуцлага, шинэчлэл, үзэл санаа гэх мэт “агуулга” ярьж эхэлсэн Ардчилсан намын дотоодын хөгжил хөдөлгөөн өнөөдрийн байдлаар эрх мэдэл, тамга тэмдэг, сандал суудал тойрсон “хэрүүл” дунд хөлбөрч байгаа бололтой.

Эх сурвалж:


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ган
    Ардчилсан намын даргаар Бат-Үүлийг сонгох нь дээр дээ. Одоохондоо хамгийн нэр хүнд, нөлөө бүхий улс төрч шүү. Тэгэхгүй баруун аймгийн Гантөмөр мэт Мүни нар газар авахгүй.
    2016 оны 08 сарын 08
  • Зочин
    Улс орноор тоглохоо дөхсөн хэнд ч хэрэггүй лалрууд
    2016 оны 08 сарын 07
  • Зочин
    Baina daa esbel amarjargal altanhuyag 2 bysad ni estoi hereggui dee dahiad 17 ond unahin nemer sanjmyatab mhze th ndd baisan heltsiin darga tiim zaluu hun bish
    2016 оны 08 сарын 05
  • Зочин
    Ee erdenebat gedeg ebee chini mahn in hun ym bnashtee l.boldigoo tabisan deer ym b
    2016 оны 08 сарын 05
  • njut;ttv
    Алтанхуяг чинь З.Энхболдын дэргэд хэнтэй хэрхэн харьцахаа мэддэг,хүнтэй ажиллаж сурсан,олон түмэнээ гэх сэтгэлтэй багш хүн шүүдээ,тэхэд наадах нь би-гээс өөр юмгүй,биеэ тоохын гайхамшиг,засаг унагаах албан тушаалд шунахаас өөр юмгүй,ёстой новшын амьтан,гадаадын тагнуулын гар хөл болсон нэг лалартай нийлэж намын нэр нүүрийг барсан нэр бүхий хэдэн хоолны савнуудыг намаас хөөж хатуу хариуцлага тооцох цаг болсон,ийм новшнуудыг дахин хэзээ ч төрд гаргаж болохгүй.
    2016 оны 08 сарын 04
  • зочин
    өөр хэн байсан ч хамаагүй ганцхан муур шиг З.Энхболдыг л зайлуулвал манай нам хөл дээрээ босно
    2016 оны 08 сарын 03
  • зочин
    АН-ыг авч явдаг ганцхан улстөрч Н.Алтахуяг. Тэр намдаа 4.5 удаа дараалан ялалт авч ирж байсан туршлагатай улс төрч
    2016 оны 08 сарын 03
  • зочин
    Ямарч тохиолдолд намаа аваад явчих чадвартай залуусаасаа даргаа томилохгүй бол хуучин байдал давтагдаж ирэх жилийн сонгуульд бас л нам тавиулах болно шүү? Эрч хүчтэй ард түмэнд танигдсан залуу хүн тавиад ялалт өөд урагшаа ?
    2016 оны 08 сарын 02
  • Зочин
    AN iin darga Sanjmyatav boloh ni shudraga daa
    2016 оны 08 сарын 02