• Эхлэл
  • МАН-ын Засгийн газрын цаг тоолол эхэллээ

МАН-ын Засгийн газрын цаг тоолол эхэллээ

2016/08/01

2016 оны зургадугаар сарын 29-ний сонгуулийн үр дүнд бүрэлдсэн МАН-ын үнэмлэхүй олонх бүхий УИХ Засгийн газраа бүрдүүлж дууслаа. “Мэргэжлийн” гэж онцолж буй энэ Засгийн газрыг Ж.Эрдэнэбат толгойлж байна. Ерөнхий сайдыг оролцуулаад 16 сайд, 13 яамтай ажиллана. 16 сайдын долоо нь УИХ-аас томилогдсон бол ес нь парламентын гаднаас сонгогдсон.

Мэргэжлийн Засгийн газрын бүрэлдэхүүний боловсрол, ажил мэргэжлийн туршлагын талаарх мэдээллийг хүргэе.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, 1992-1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 2002-2004 онд Удирдлагын академи, 2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус, тус төгссөн, эдийн засгийн ухааны магистр цолтой.

1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” компанид нягтлан бодогч, 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2014-2015 онд Сангийн сайд, 2016 оноос УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байна. Англи хэлтэй.

Шадар сайд У.Хүрэлсүх:

1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

1989-1990 онд Монгол Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төвийн ерөнхий захирал, 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2005 онд МАСЗХ-ны ерөнхийлөгч, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 2015 онд Шадар сайдаар найман сар ажилласан. Улс төрийн шинжлэх ухааны магистр, бэлтгэл хурандаа.

2016 оны долдугаар сарын 23-нд Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай” цогцолбор сургууль, 2002 онд МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр, 2002-2003 онд УИХ-ын даргын ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах, 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар референт, 2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Монголын Залуу үеийн хөгжлийн ассиоциацийн ерөнхийлөгч, 2008-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч, 2012 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2013 оноос МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

2016 оны долдугаар сарын 23-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол:

1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Улсын багшийн дээд сургууль, математикийн багш мэргэжлээр, 2003 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн. Боловсролын ухааны доктор, дэд профессор, орос, англи хэлтэй.

1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд математикийн багш, 1987-1989 онд Нийслэлийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч, 1989-1990 онд Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Нийслэлийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1991-2000 онд “Отгонтэнгэр” дээд сургуулийн ректор, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, “Отгонтэнгэр” их сургуулийн ерөнхийлөгч, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2014-2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, 2016 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон.

2016 оны долдугаар сарын 23-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил:

1982 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1988 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, олон улсын хуульч, АНУ-ын Харвардын их сургуульд хуулийн магистр хамгаалсан. Орос, англи, франц хэлтэй.

1988-1991 онд Гадаад явдлын яамны олон улсын байгууллагын хэлтэс, дипломат атташе, 1991-1995 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газар, дипломат гуравдугаар нарийн бичгийн дарга, 1996-1997 онд Вашингтон хотод хуулийн пүүсэд хуульч, 1997-2000 онд “Мөнх-оргил идэш линч” ХХК хуулийн зөвлөх, компанийн гүйцэтгэх захирал, 2000-2004 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Гадаад хэргийн сайд, 2006-2007 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2012-2013 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон.

2016 оны долдугаар сарын 23-нд Гадаад харилцааны сайдаар томилогдсон.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар уднд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг автоматикч, телемахникч мэргэжлээр тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.

1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал, 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал, 1999-2006 онд “Хурд хүнс” ХХК-ийн захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2016 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон.

2016 оны долдугаар сарын 23-нд Сангийн сайдаар томилогдсон.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 10 жилийн сургууль, 1997-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, 2002-2005 онд Нидерланд улсын Маастрихтын Их сургууль эдийн засагч, 2009-2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, 2000 - 2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал, 2006 - 2008 онд"Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группын ерөнхийлөгч, 2008 - 2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2013-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2016 оноос УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон.

2016 оны долдугаар сарын 23-нд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон.

ХНХХ-ийн сайд Н.Номтойбаяр:

1985 онд дунд сургууль, 1997-2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо их сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр тус тус төгссөн. Инженерчлэлийн магистр, Бизнесийн удирдлагын магистр цолтой.

2001-2005 онд Тагнуулын ерөнхий газар, 2005-2008 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д төслийн менежер, 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2009 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, 2012 - 2016 онд УИХ-ын гишүүн, 2016 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон.

2016 оны долдугаар сарын 23-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ:

1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль, 1990 онд Цэргийн дээд сургууль хуульч мэргэжлээр тус, тус төгссөн. Хууль зүйн магистр.

1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн захирал, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн. 2016 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон.

2016 оны долдугаар сарын 23-нд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон.

БХБ-ын сайд Г.Мөнхбаяр:

1983 онд Ховд хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн, 1983-1984 онд ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн хэлний бэлтгэлд суралцсан. 1984-1989 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн их сургуулийг дулаан хийн хангамжийн инженер, мэргэжлээр суралцаж төгссөн. 1995-1997 онд Техникийн их сургуулийн дулаан хангамжийн магистр, Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй.

1989-1990 онд Нийтийн ахуйн үйлчилгээний яамны Туршилт, тохируулгын ангид инженер, 1990-1991 онд Найрамдлын районы 6 дугаар конторт инженер, 1991-2004 онд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт техникч, инженер, ерөнхий инженер, дарга, 2004-2007 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ерөнхий менежер 2007-2008 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус ажилласан.

2016 оны долдугаар сарын 30-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

1978 онд Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд БНСЧСУ, Братислава хотын Техникийн их сургуулийг барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1994-1998 онд Чех улсын Техникийн их сургуулийг эдийн засгийн ухааны доктор, 2002 онд БНСУ-д нутгийн удирдлагын чиглэлээр, 2003 онд Швед улсад нутгийн удирдлагын чиглэлээр тус, тус мэргэжил дээшлүүлсэн. 2004 онд ШУТИС-д дэд профессор, 2005 онд Япон улсад хүнс хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

1983-1987 онд Политехникийн дээд сургуулийн Инженер эдийн засгийн танхимд багш, 1988-1990 онд Иехникийн их сургуульд ХЗЭ-ийн хорооны дарга, 1990-1992 онд Техникийн их сургуульд багш, 1992-1994 онд Техникийн их сургууль, Мэдээллийн техникийн сургуульд дэд захирал, 1994-1998 онд Чех улсын Прага хотын Техникийн их сургуульд докторант багш, 1998-2000 онд Улаанбаатар хотын Ус орчин ХХК-д ерөнхий захирал, 2000-2008 онд Дорноговь аймгийн МАХН-ын хорооны дарга, 2000-2008 онд Дорноговь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Иргэдийн хурлын тэргүүлэгч, 2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2014-2015 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан.

2016 оны долдугаар сарын 23-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон.

Зам, тээврийн сайд Д.Ганбат:

1986 онд Политехникийн дээд сургууль, 1993 онд Гадаад хэлний дээд сургууль, 2009 онд ШУТИС-ийг тус тус төгссөн. Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй, профессор цолтой. 1983-1993 онд Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1996 онд Авто тээврийн газарт ерөнхий менежер, 1996-1998 онд БНХАУ-ын Тянжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн байнгын төлөөлөгч, 1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт дарга, 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирал, 2008-2009 онд “Дэвшил” ХХК-д ТУЗ-ийн дарга, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга, 2013-2015 онд ШУТИС-д ахлах багш, 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.

2016 оны долдугаар сарын 23-ны өдөр Зам, тээврийн сайдаар томилогдсон.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж:

1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй.

1990-1993 онд “Газрын тос” ХХК-д өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд “Их тэмүүлэл” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилласан. 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын алба хашсан. 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012 оноос Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

2016 оны долдугаар сарын 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн:

1994 онд Улсын багшийн дээд сургуулийг багш,

2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан юм байна.

1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал,

2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

2016 оны долдугаар сарын 30-ны өдөр ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон.

Эрчим хүчний сайд П.Ганхүү:

П.Ганхүү нь 1997 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2015 онд Австралийн Сиднейн их сургуулийг тус, тус төгссөн. Эдийн засгийн магистр. АНУ, Япон улсад эрчим хүчний чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн.

1997-1999 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд багш, салбарын эрхлэгч, 1999-2001 онд МУИС-д “ТАСИС” төслийн зөвлөх,

2002-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн,

2004-2009 онд Түлш, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн,

2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч даргаар тус тус ажилласан.

2016 оны долдугаар сарын 30-ны өдөр Эрчим хүчний сайдаар томилогдсон.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг:

1986 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.

1988, 1992, 1997 онд Анагаах ухааны дээд сургуульд арьсны эмгэг эс судлаачийн чиглэлээр,

2006 онд БНСУ-ын гоо засалч эмчийн чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Хүний их эмч мэргэжилтэй.

Анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой. 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвд их эмч,

1988-2003 онд Арьсны өвчин судлалын үндэсний төвд тасгийн эрхлэгчээр тус тус ажилласан. 2003 оны тавдугаар сараас Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлаар ажиллаж ирсэн.

2016 оны долдугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн сайдаар томилогдсон.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна