МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр/2016.08.02/ хуралдаж, Мэргэжлийн Засгийн газарт ажиллах дэд сайд нарыг тодруулсан бөгөөд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батална гэсэн чигтэй байна. Энэ нь шинэ Засгийн газрын хоёр дахь хуралдаан юм.
13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон Ж.Эрдэнэбатын танхим дараахь 13 дэд сайдыг томилно гэсэн нэрс гараад байгаа юм.
Үүнд:
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад Ё.Отгонбаяр
- Гадаад хэргийн дэд сайдад Г.Тэнгэр
- Зам тээврийн дэд сайдад Б.Цогтгэрэл
- Эрчим хүчний дэд сайдад Т.Гантулга
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Б.Энхбаяр
- Сангийн дэд сайдад Х.Булгантуяа
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Х.Бадамсүрэн
- Батлан хамгаалахын дэд сайдад Т.Дуламдорж
- Барилга хот байгуулалтын дэд сайдад М.Батбаяр
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдад Ц.Батбаяр
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдад С.Мөнгөнчимэг
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакир
- Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн нар тодорлоо.
МАН ердөө жил хүрэхгүйн өмнө дэд сайдын албан тушаалыг байхгүй болгох уриалга тавьж байсан бол одоо харин үнэмлэхүй эрх баригч хүчин болсноор дэд сайд нарын суудлыг буцаан баталгаажуулж байна. Үнэмлэхүй 100 хувийн танхимын бүрэлдэхүүнтэй Ж.Эрдэнэбатын Засгийн газар дэд сайд нараа үг хэлэхгүй томилох нь тодорхой. Ингэснээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар ерөнхийдөө бүтцээрээ ажиллаж эхлэх бөгөөд шат дарааллын дагуу агентлаг, газрын дарга нарыг томилох нь бололтой. Ерөнхийдөө төрийн албаныхны хувьд засаг бүхэлдээ солигдсон учраас газар, хэлтсийн дарга нар ч солигдох нь тодорхой гэсэн “айдас”-тай хүлээлттэй байна.
Нэмэлт мэдээлэл:Засгийн газрын хуралдаан 15.00 цагт товлогдсон байна.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна