• Эхлэл
  • АТГ-аас Н.Энхбаярын талаар хэвлэлийн хурал хийнэ

АТГ-аас Н.Энхбаярын талаар хэвлэлийн хурал хийнэ

2016/08/05

Өнөөдрийн гол дуулиан Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах гэсэн тухай байлаа. МАХН-ын байранд Н.Энхбаярыг баривчлахаар АТГ-ын 30 гаруй ажилтан ирсэн, өрөөнд нь цоожлоод оруулахгүй байна, бие нь муудсан бололтой, эмч дуудлаа гэсэн мэдээллүүд хөвөрч байсан.

Гэтэл АТГ-аас Н.Энхбаярыг баривчлах гээгүй, зөвхөн мэдүүлэг авах гэж байсан гэсэн тайлбар өгсөн бол Н.Энхбаяр өөрөө надад хүчээр өмгөөлөгч тулгаж өгч байгаа учраас би мэдүүлэг өгөхгүй, өмгөөлөгч гаргаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл учраас намайг яллагдагчаар татах ёсгүй гэсэн тайлбар өгсөн гэгдэж байсан. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр АТГ 18.40 цагт хэвлэлийн хурал зарласан байна. Энэхүү хурлаар өнөөдөр болсон үйл явдлыг албан ёсоор тайлбарлах бололтой. Одоо байгаа мэдээллээр Н.Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулсан тухай асуудлаар мэдээлэл хийнэ гэж байгаа юм байна.

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү. 

Н.Энхбаяраас мэдүүлэг авчээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна