Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн ачаалал илтэд ихэсч гадаад паспортын захиалга нэмэгдэж, иргэд гадаа нь хонож, өнжиж буй талаар мэдээлэл гарсан. Тэгвэл Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс энэхүү ачааллыг бууруулахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүртгэл мэдээлэл, хүсэлтийг цахимаар авч эхэлсэн байна. Жишээлбэл, иргэн та компани байгуулж түүнийгээ бүртгүүлэх гэж байгаа бол тухайн материалаа улсын бүртгэлд цахимаар илгээх боломжтой юм байна.
Мөн удахгүй цахим гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр таны илгээсэн материалыг тэд хүлээн аваад хариу явуулах тул иргэний бүртгэл мэдээллийн төвд биечлэн очиж олон цаг дугаарлах шаардлагагүй болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна