“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно. Наадамд оролцох морьдыг өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүйн долоон худагт бүртгэхээр болжээ. Их насны морьдын уралдаан наймдугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан наймдугаар сарын 7-ны 10:00 цагаас 13.00 цагт Хүй долоон худагт болно.
Сэтгэгдэл байхгүй байна