УИХ-ын анхдугаар чуулган наймдугаар сарын 3-нд өндөрлөсөн. Тэгвэл тун удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэсэн яриа гараад байна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа аж. Эдгээр төслүүдийг Засгийн газар ойрын хугацаанд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.
2016 оны төсөвт тодотгол хийхгүйгээр хүүхдийн мөнгө олгох боломжгүй байгаа. Мөн энэ оны төсөв хагас жилийн гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийг алдагдалтай гарсан. Тиймээс тодорхой зохицуулалтыг яаралтай хийх шаардлага тулгараад байгаа гэж МАН-ынхан үзэж байгаа юм байна. Засгийн газрын хуралдаанаар ч мөн хүүхдийн мөнгөний асуудал төсөрхөн яригдаж байсан учраас МАН үүнийг ээлжит бус чуулган зарлаж шийдэх бодолтой байгаа бололтой.
Ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 20-доор зарлах сураг дуулдаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна