• Эхлэл
  • Х.Баттулгын хилийн хоригийг түр цуцалжээ

Х.Баттулгын хилийн хоригийг түр цуцалжээ

2016/08/17

Сонгуулийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж магадгүй гэгдэж байсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Бразилийн нийслэл Рио-де-Женеро хотод болж буй зуны олимпид баг тамирчдаа дэмжин суугааг үзэгчид харсан. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс хамтран шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа болохоор түүнийг хилээр зөвшөөрөлгүй гарахыг хориглоод байсан ч хоригийг өөрийнх нь хүсэлтээр түр цуцалсан юм байна. Түүнтэй хамт Зам тээврийн яамны сайд асан А.Гансүхийг мөн шалгаж байгаа бөгөөд хилийн хориг хэвээр байгаа учраас Монголдоо байгаа гэж Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ. Энэ талаар өнөөдөр прокурорын байгууллага энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах үеэрээ мэдээлсэн байна.

УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, А.Гансүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 буюу төрийн албан тушалалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна